Теннис: Утаа асуудал дагуулав

1 долоо хоногийн өмнө Нийтлэгч:

Талбайн теннисийн дөрвөн их дуулгын нэг Австралийн нээлттэй тэмцээн удахгүй эхэлнэ. Харамсалтай нь, Австралид ид түймрийн гал дүрэлзэж, зарим хотод их утаатай байгаа нь тамирчдад асуудал болж эхэлжээ.

Австралийн нээлттэй тэмцээнд оролцох эрх авахаар урьдчилсан шатанд учраа таарсан теннисчдийн бие муудаж, завсарлага авахад хүрчээ. Тодруулбал, Словенийн эмэгтэй теннисчин Далила Якупович талбай дээр ухаан алдах дөхөж, эмчийн тусламж авсан гэнэ.

Д.Якупович амьсгалын замын ямар нэг ужиг өвчингүй. Тиймээс бие нь муудсан шалтгааныг агаарын бохирдолтой холбосон аж.

Утаанаас болоод эмчийн тусламж авсан теннисчин Д.Якуповичоор зогсохгүй. Канадын теннисчин Эжени Бушар нэг бус удаа эмчийн тусламж авахаар завсарлага захиалсан байна.

Утааны улмаас агаар бохирдолтой байсан тул тэмцээнийг зохион байгуулагчид төлөвлөсөн цагаасаа цаг хагасын дараа урьдчилсан шатны тэмцээнийг эхлүүлсэн билээ.

Сүүлд нэмэгдсэн

NBA: Леброн Жэймс сэтгэцийн эмгэгтэй найздаа тусална

Хоёр туйлт сэтгэцийн эмгэгээсээ болоод нэгэн үе NBA-д зүтгэж явсан Делонт Уэст одоо орон гэргүй, гудамжинд амьдрах болсон юм. Саяхан… Дэлгэрэнгүй …

Теннис: Мария Шарапова их спортоо орхих уу

ОХУ-ын нэрт теннисчин, Их Дуулгын таван түрүүтэй Мария Шарапова ирэх жилийн Австралийн нээлттэй тэмцээнд оролцох эсэхээ мэдэхгүй, ирээдүйдээ итгэлтэй биш… Дэлгэрэнгүй …

Допинг: Румыний хүндийг өргөлтийн тамирчнаас хориотой бодис илэрчээ

Румыний хүндийг өргөлтийн тамирчин 2012 оны Лондоны олимпийн үеэр допинг хэрэглэсэн нь батлагдлаа. Ийнхүү Лондоны олимпод оролцсон Румыний хүндийг өргөлтийн… Дэлгэрэнгүй …

UFC 246: Конор МакГрегор түүх бүтээв

Холимог тулааны UFC холбооны шилдгүүдийн нэг Конор МакГрегор эргэн ирлээ. Хамгийн сүүлд 2018 оны аравдугаар сарын 7-нд UFC 229 тулаанд Хабиб Нурмагомедовт ялагдсан ирланд эр 15 сарын дараа АНУ-ын тулаанч “Ковбой” хочит Дональд Серронетой тулалдсан юм.

Жүдо: 2021 оны ДАШТ Ташкент хотод болно

Олон улсын жүдо бөхийн холбоо, Узбекистан улсын жүдо бөхийн холбоо нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээгээр 2021 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Узбекистаны нийслэл Ташкент хотод зохион байгуулах болов.