Теннис: Мария Шарапова их спортоо орхих уу

01/22/2020 Нийтлэгч: 368

ОХУ-ын нэрт теннисчин, Их Дуулгын таван түрүүтэй Мария Шарапова ирэх жилийн Австралийн нээлттэй тэмцээнд оролцох эсэхээ мэдэхгүй, ирээдүйдээ итгэлтэй биш байгаа гэдгээ ярьсан юм.

Их Дуулгын таван түрүүтэй, үүнээс 2008 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж байсан Мария Шарапова өнөө жил эхний тойрогт Хорватын теннисчин Донна Векичд 6:3, 6:4-өөр хожигдсон. Тэрбээр мөрний гэмтлийн улмаас өнгөрсөн есдүгээр сард өндөрлөсөн Америкийн нээлттэй тэмцээнээс хойш ердөө хоёрхон удаа талбайд гарсан билээ.

Уг тоглолтын дараа сэтгүүлчид түүнээс дараа жилийн Их Дуулгад оролцох зорилго байгаа эсэхийг асуухад тэр ирээдүйдээ итгэлтэй биш байгаагаа хэлсэн аж.

Өдгөө 32 настай, орос бүсгүй энэ жилийн тэмцээнд цагаан хуудсаар оролцсон. Өөрт нь ийм том хүндэтгэл үзүүлсэн зохион байгуулагчдад талархаж байгаагаа илэрхийлээд дараагийн 12 сард юу болохыг хэлж мэдэхгүй байна гэж хариулжээ.

М.Шарапова 2003 оноос хойш Австралийн нээлттэй тэмцээнд хүч сорьсон бөгөөд замналдаа гурав дахь удаагаа эхний шатанд хожигдлоо. Түүнчлэн сүүлд оролцсон гурван Их Дуулгад дараалан ялалт авч чадаагүй юм.

Холбоотой мэдээ

Сүүлд нэмэгдсэн

Нэйт Диаз хэвлэлийн бага хурал дээр марихуана татаж дуулиан дэгдээв

Энэ бол Нэйт Диаз. Тэр дүрмэнд баригдах дургүй, дураараа бас заримдаа ичгүүргүй. Калифорнийн уугуул Нэйт Диаз тун удахгүй UFC-д эргэн… Дэлгэрэнгүй …

Өдөр тутмын тоглолтын өмнөх эргэцүүлэл

Домгийн шувуу үргээж, хөлбөмбөгийн их баяр наадам эхэллээ. Италийн шигшээ үнэхээр хүчирхэг, юм дуулгахаар байгаагаа битүү морь гэгдэж байсан Туркийн… Дэлгэрэнгүй …

Логан Пол холимог тулаанд хүчээ сорих уу?

Өнгөрсөн ням гарагт ютубер Логан Пол боксын домог Флойд Мейвейтертэй өндөр үнэлгээтэй үзүүлэх тулаан хийсэн. Дараа нь 25 настай залуу… Дэлгэрэнгүй …

Киргизчүүд өрсөлдөгчөө илт давуу хожлоо

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий Азийн тивийн урьдчилсан шатанд манай улсын шигшээтэй нэг хэсэгт багтсан Мьянмар, Киргизийн багийн тоглолт боллоо. Өмнөх… Дэлгэрэнгүй …

Баттай, итгэлтэй бэтүүд буюу цуврал нийтлэл №4

Бэтэд баттай, итгэлтэй гэж ярих үнэндээ асуудалтай л даа. Өнгөрсөн ДАШТ-ээр Германы шигшээг хагас шигшээд тоглох, магадгүй үзүүр түрүү булаалдах… Дэлгэрэнгүй …