Хамгийн халуухан тамирчин

1063

Германы гүйгч 21 настай Алис Шмидтийг хамгийн халуухан тамирчнаар онцолж байна. Зүгээр ч нэг тамирчин төдий бус Токиогийн олимпод улсаа төлөөлөх хүсэлтэй нэгэн аж.

Немц бүсгүй 2017 онд 20 хүртэлх насны Европын АШТ-ий 4х400 метрийн буухиа уралдаанд мөнгөн медаль хүртэж, олны танил болж байв. Өнгөрсөн арваннэгдүгээр сард 21 нас хүрсэн Алис 23 хүртэлх насны тивийн аваргаас 4х400 метрийн буухиад хүрэл медаль хүртсэн юм.

Алис цахим ертөнцөд дагагч олонтой болжээ. Түүний цахим хуудсыг 625 мянган хүн дагадаг юм. Түүнчлэн Австралийн нэгэн сэтгүүл “Дэлхийн хамгийн секси тамирчин” гэх гарчигтай түүний зургаар нүүрээ чимсэн аж.

Хэдийгээр загварын ертөнцөд ирээдүй байгаа боловч Алис их спортыг нэгдүгээрт тавьдаг гэнэ. Алдарт “Playboy” сэтгүүлээс түүнд санал ирсэн ч татгалзсан хариу өгсөн. Алис Токиогийн олимпод оролцох зорилго тавиад бэлтгэлдээ эрчимтэй оржээ.

Гэхдээ Алис Ямайкийн нэрт гүйгч Усайн Болтын хамтаар дэлхийд алдартай “Puma” брэндийн нүүр царай болоод удаагүй байна.