Жүдо: М.Уранцэцэг 16, Д.Сумъяагийн 10 дахь Их Дуулгын медаль (эмэгтэйчүүдийн дүн)

2081

Энэ оны эхний Их Дуулга тэмцээн Францын Парист нээлтээ хийлээ. Нийт 115 улсын эрэгтэй 405, эмэгтэй 275 жүдоч энэ удаагийн тэмцээнд хүч сорихоор бүртгүүлжээ.


Эмэгтэй 48 кг:

  1. Дария Билодид (Украин)
  2. Кога Вакана (Япон)
  3. Мөнхбатын Уранцэцэг (Монгол)
  4. Мелан Клемен (Франц)

Украины жүдо од Дария Билодид япон тамирчинд ялагдаж үзээгүй амжилтаа ахиулав. Түүнтэй энэ удаад 18 настай залуу жүдоч Кога Вакана финалдсан ч дийлсэнгүй. Дэлхийн аварга Д.Билодид замналынхаа турш япон тамирчидтай 9 удаа таарч, бүгдэд нь ялсан юм.

Манай улсаас оролцсон М.Уранцэцэг Их Дуулгаас хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Их Дуулга төрлийн тэмцээнээс 16 медаль (5 алт, 6 мөнгө, 5 хүрэлтэй) хүртсэн юм.

Энэ жинд Ганбаатарын Наранцэцэг өрсөлдсөн ч эхний тойрогт ОХУ-ын жүдочид ялагджээ.


Эмэгтэй 52 кг:

  1. Дистра Карасники (Косово)
  2. Одетт Жиүфредда (Итали)
  3. Ларисса Пемина (Бразил)
  4. Аи Шишиме (Япон)

Лхагвасүрэнгийн Сосорбарам эхний хоёр тойрогт Гүрж, Хаитигийн тамирчдыг ялсан ч эзэн орны жүдоч Астрид Жнетод ялагдлаа.

Бишрэлтийн Хорлоодой эхний даваанд Гүржийн бөхөд дийлдсэн юм.


Эмэгтэй 57 кг:

  1. Криста Дегүчи (Канад)
  2. Доржсүрэнгийн Сумъяа (Монгол)
  3. Момо Тамоаки (Япон)
  4. Нора Гаякова (Косово)

Эмэгтэйчүүдийн 57 кг-д хамгийн олон буюу 50 хүн өрсөлдсөн. Доржсүрэнгийн Сумъяа хэсгийн аваргын төлөө сүүлд хоёр удаа таараад ялагдсан Канадын Жессика Климкэйтээс хариугаа авч, Португалын Телма Монтейрог хагас шигшээд хожоод аваргын төлөө Канадын Криста Дегүчид ялагдав.