NHL: Жэй Боумистер ухаан алдаж, тоглолт хойшлогдлоо

1 долоо хоногийн өмнө Нийтлэгч:

“Сэйнт Луис Блюс” багийн хамгаалагч Жэй Боумистер шууд тоглолтын үеэр сэлгээнд сууж байхдаа ухаан алдаж, яаралтай эмнэлэгт хүргэгджээ.

Энэ жил 36 настай хамгаалагч эр “Сэйнт Луис Блюс” болон “Анайхам Дакс” багийн тоглолтын үеэр сэлгээнд сууж байгаад ухаан алдсан юм. Ийм гэнэтийн үйл явдалд цочирдсон “Дакс”-ын удирдлагууд тоглолтыг хойшлуулах шийдвэр гаргажээ.

Ахмад тоглогчийг хамгийн ойр байрлах эмнэлэгт хүргэсэн бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар Жай эмнэлэгт хүргэгдэх замдаа ухаан орсон аж. Одоогоор түүнийг юунаас болж ухаан алдсанг нь тогтоохоор эмч нар шинжилгээ авч байна.

Канад хоккейчин Жэй Боумистер 2002 оны драфтаар NHL-д хөл тавьж, Канадын шигшээ багийн хамтаар олимп, дэлхийн аварга болоод зогсохгүй өнгөрсөн онд Стэнлийн цом хүртсэн билээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр нэгдүгээр үед 1:1–ээр үргэлжилж байгаад цуцлагдсан уг тоглолтыг ойрын хугацаанд үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Сүүлд нэмэгдсэн

Чөлөөт бөх: ДАШТ-ээр допинг илэрсэн гурван тамирчны амжилтыг хүчингүйд тооцлоо

Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс олимпын эрх авсан гурван тамирчныг допинг хэрэглэсэн гэж үзсэн тул амжилтыг нь хүчингүйд тооцсон гэдгээ Дэлхийн бөхийн… Дэлгэрэнгүй …

Хөлбөмбөг: Икер Касильяс сонгуульд өрсөлдөнө

Испанийн хөлбөмбөгийн шигшээ багт олон жил зүтгэсэн, нэрт хаалгач Икер Касильяс их спортоо орхиж, зүтгэлтэн болохоор зориг шулууджээ. “Порто” клубын… Дэлгэрэнгүй …

NBA: Эцсийн цэгийг хатгадаг ТОП 10 тоглогч

“Buzzer-beater” буюу цаг дуусахтай зэрэгцэн хожлын шидэлт хийх бол сагсан бөмбөгийн хамгийн үзүүштэй хэсгийн нэг. Гэвч үүнийг тоглогч бүр хийж… Дэлгэрэнгүй …

МҮОХ: Гишүүдийн ээлжит бус хурал цуцлагдлаа

МЭДЭГДЭЛ Монгол улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр (2020.02.19) хуралдаж, шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах… Дэлгэрэнгүй …

Жүдо: Дюсселдорфын Их Дуулгын талаарх бүх мэдээлэл

“Дюсселдорф”-ын Их Дуулга тэмцээн энэ сарын 21-23-нд болно. Одоогоор 120 орны эрэгтэй 427, эмэгтэй 291 жүдоч зодоглохоор бүртгүүлсэн тус тэмцээнд… Дэлгэрэнгүй …