Дуулиан: Хөлбөмбөгчин Никола Морозюкын эхнэр асуудалд оржээ

937

Украины хөлбөмбөгчин Николай Морозюкын эхнэр Ирина цахим өөрийнхөө цахим хуудсанд хийсэн бичлэгнээсээ болоод шүүхийн хаалга татахад хүрчээ.

Цахим ертөнцөд нүцгэн зургаараа алдартай Ирина саяхан хувийн цахим хуудсандаа төрийнхөө дууллыг дуулж байгаа бичлэгээ цацсан юм. Ингэхдээ тод цэнхэр өнгийн цамц, шар өнгийн дотуур хувцас өмссөн нь Украины төрийн далбаатай ижилхэн өнгөтэй байжээ.

Хуульч Юрий Юрченкогийн мэдээлснээр хөлбөмбөгчин эрийн эхнэр эрүүгийн хуулийн 338-д зааснаар “Төрийн бэлгэ тэмдгийг урвуулан ашигласан бол мөнгөн торгууль, 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэл онооно” гэсэн заалтыг зөрчсөн аж.

Инстаграм хуудсандаа 53 мянган дагагчтай Иринагийн нөхөр Николай Морозюк Туркийн “Ризеспор” клубт хүчин зүтгэдэг. Энэ жил 32 настай хамгаалагч эр өмнө нь “Динамо Киев”, “Металлург” багт тоглож байв. Тэрбээр шигшээдээ 12 тоглолтод оролцсон аж.