Маргааш Зэвсэгт хүчний 97 жилийн ойн барилдаан болно

2183

Зэвсэгт хүчний 97 жилийн ойн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас эхэлнэ. Тус барилдаанд одоогоор улсын аварга Ч.Санжаадамба, арслан П.Бүрэнтөгс, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Батмөнх, Н.Жаргалбаяр, харцага Ш.Уламбаяр, Б.Одгэрэл, Х.Гантулга, М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 200 гаруй бөх зодоглохоор бүртгүүлжээ. Уг барилдааны бүртгэл өнөөдөр 17:00 цагаас дуусч, барилдах бөхчүүдийн нэр тодрох юм.

Ингээд бөх сонирхогчдоо зориулж сүүлийн 10 жилийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн жагсаалтыг танилцуулья.

2008 – Б.Ганбат (у.з) түрүүлж, И.Доржсамбуу (у.г) үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт Д.Рагчаа (у.з), М.Батжаргал (у.х)

2009 – Барилдаан болоогүй.

2010 –   Б.Ганбат (у.з) түрүүлж, Д.Баасандорж (у.х) үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт Г.Өсөхбаяр (д.а), И.Доржсамбуу (у.г)

2011 – Т.Өсөх-Ирээдүй (у.н) түрүүлж, Б.Ганбат (у.а) үзүүрлэсэн.  Шөвгийн дөрөвт Д.Рагчаа (у.з), Л.Пүрэвжав (у.х)

2012 – Г.Эрхэмбаяр (у.а) түрүүлж, Д.Рагчаа (у.з) үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт Т.Мөнгөнцоож (у.х), Ч.Баянмөнх (у.н)

2013 – Р.Пүрэвдагва (у.н) түрүүлж, И.Доржсамбуу (у.г) үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт П.Бүрэнтөгс (у.а), Ө.Бат-Орших (у.х)

2014 – Б.Гончигдамба (у.г) түрүүлж, Б.Пүрэвсайхан (у.н) үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт С.Мөнхбат (у.ав), Н.Батсуурь (у.х)

2015 – Ц.Содномдорж (у.х) түрүүлж, Д.Ганхуяг (у.а) үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт Ш.Мөнгөнбаатар (а.а), Э.Даш (а.а)

2016 – Ө.Бат-Орших (у.х) түрүүлж, Б.Гончигдамба (у.г) үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт Т.Баасанхүү (у.н), Б.Бат-Эрдэнэ (а.а)

2017 – Б.Пүрэвсайхан (у.з) түрүүлж, Н.Ганбаатар (у.г) үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт Б.Бат-Өлзий (у.х), Н.Жаргалбаяр (у.х)

Тайлбар: Бөхчүүдийн цолыг тухайн үеийнхээр бичив.