Хөлбөмбөг: “Манчестер Сити” клуб шийтгүүллээ

9 сарын өмнө Нийтлэгч: 3

Английн “Манчестер Сити” клуб Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA)-ны санхүүгийн дүрэм зөрчсөн тул хоёр жил Аваргуудын лиг болон тус холбооноос зохион байгуулах бусад тэмцээнд оролцох эрхгүй боллоо.

Түүнчлэн 30 сая еврогийн мөнгөн торгууль төлөх болжээ. “Хотынхон” гэнэтхэн ийм явдалтай учирч байгаа хэрэг биш. Анх 2018 онд Германы сэтгүүл “Манчестер Сити”-г санхүүгийн дүрэм зөрчсөн хэмээн буруутгасан нийтлэл гарч байв. Тэр үеэс хойш асуудал маргаантай явсаар эцэстээ шүүхийн хаалга татсан.

  • 2018 оны XI сарын 5: Германы “Der Spiegel” сонинд “Манчестер Сити” болон тус клубыг ивээн тэтгэгч нарыг санхүүгийн дүрэм зөрчсөн талаарх баримттай мэдээллийг олон нийтэд анх хүргэжээ. Клубын эзэн Шейх Мансурыг их хэмжээний мөнгө багтаа зарцуулсан, хуурамч бичиг баримт үйлдэж, үүнийгээ нуусан тухай уг сонинд бичсэн юм.
  • 2019 оны III сар: Холбооноос санхүүгийн дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар шалгаж эхэлжээ. Хэвлэлд гарсан мэдээллийг нягталж үзэх шийдвэр гаргасан юм.
  • 2019 оны V сарын 13: “Нью Йорк Таймс” сонинд мэдээлснээр холбооны зүгээс томилсон албаныхан “Манчестер Сити” клубыг гэм буруутай гэж үзэн, хамгийн багадаа нэг жилээр эрх хасч магадгүй тухай мэдээлэв.
  • 2019 оны V сарын 16: Клубын зүгээс холбооны санхүүгийн хянан шалгах төвд хандав.
  • 2019 оны VI сар: “Хотынхон” уг асуудлаар спортын арбитрын шүүхэд гомдол гаргалаа.
  • 2019 оны XI сар: Шүүхээс мөрдөн байцаалтыг зогсоох шийдвэрийг гаргасангүй.
  • 2020 оны II сарын 12: Шүүхээс “Манчестер Сити” клубтэй холбоотой маргааны талаарх баримтуудыг ил болголоо. Түүнчлэн Бельгийн Ерөнхий сайд асан, одоо Европын хөлбөмбөгийн холбоонд алба хашиж буй Ив Летерм клубын нэхэмжлэлийг үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэнийг ч олонд танилцуулсан юм.
  • 2020 оны II сарын 14: “Манчестер Сити”-г хоёр жил тэмцээнд оролцох эрхийг нь хаслаа. Ингэснээр тэд Аваргуудын лигийн эрхээ авсан ч өрсөлдөх боломжгүй гэсэн үг. Түүнчлэн 30 сая еврогийн мөнгөн торгууль оноосон юм.

Сүүлд нэмэгдсэн

Оюутны спортын V наадам ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар, БШУЯ, Биеийн тамир спортын Улсын хороо, Монголын оюутны холбоо болон Монголын оюутны спортын холбоод хамтран “Оюутны… Дэлгэрэнгүй …

Үндэсний бөх: Нийслэлийн өдрийн барилдаанд М.Бадарч түрүүллээ

Нийслэлийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан М.Бадарч нарын 256 бөх энэ… Дэлгэрэнгүй …

FIFA: Жианкарло Инфантиногийн шинжилгээний хариу эерэг гарчээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантиногийн КОВИД-19 шинжилгээний хариу эерэг гарлаа. Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Ж.Инфантиногийн шинжилгээний хариу… Дэлгэрэнгүй …

#7 Марафон гүйлт

Сайн байцгаана уу? Энэхүү дугаараа бид гүйлтийн тухай мэдээ, мэдээллийг түгээдэг Run Ants Run подкасттай хамтран бэлтгэв. Дугаарын зочдоор Монголын… Дэлгэрэнгүй …

Формула 1: Л.Хэмилтон алдарт М.Шумахерын дээд амжилтыг эвдлээ

Өнгөрсөн амралтын өдөр Формула 1-ийн ээлжит гараа явагдлаа. Португалын Гранприд “Мерседес” багийн нисгэгч Льюс Хэмилтон түрүүлсэн юм. Эхний хоёр тойргийн… Дэлгэрэнгүй …