Жүдо: Саиед Моллайг Монголын нэр дээр барилдахыг зөвшөөрчээ

1171

Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Иранаас Монгол руу дүрвэсэн жүдоч Саиед Моллайг “Токио 2020”-д Монголоос оролцохыг зөвшөөрчээ.

Саиед Моллайг өнгөрсөн жилийн ДАШТ-ий хагас шигшээд Израилийн жүдоч Саги Мүкитай барилдахад нь дарамт үзүүлсэн тул иргэншлээ сольсон. Өдгөө 28 настай жүдоч эр эхлээд Герман руу дүрвэсэн ч Монголын иргэншилтэй болсон билээ.

Гэвч Ираны жүдо бөхийн холбоо С.Моллайг хууль зөрчиж, Монголын иргэншилтэй болсон хэмээн үзэж, спортын арбитрын шүүхэд хандаад байгаа юм.

Шүүх энэ хэргийг ирэх сарын 2-нд хэлэлцэх аж.

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс С.Моллай болон бусад 11 тамирчинд зөвшөөрөл өгсөн байна. Тэдний дунд олимпын гурван медальт, дугуйчин Ольга Забелинскаяа багтжээ. Ольга допинг хэрэглэсэн тул 18 сар их спортоос хөндийрсөн. Энэ хугацаанд ОХУ-ын иргэншлээс Узбекистан руу шилжсэн юм.


Иргэншлээ сольсон тамирчид:

  • Анна Келман (гимнастик) – Болгараас – Израиль
  • Паула Пуиг (морин спорт) – Испаниас – Мексик
  • Паулина Армериа (таеквондо) – Мексикээс – Итали
  • Луан Гроббелаар (усанд сэлэлт) – Өмнөд Африкаас – Шинэ Зеланд
  • Ильяас Бекбулатов (чөлөөт бөх) – ОХУ-аас – Узбекистан
  • Ольга Забелинскаяа (дугуй) – ОХУ-аас – Узбекистан
  • Зураби Датюнашвили (чөлөөт бөх) – Гүржээс – Серб
  • Александр Савкин (хөнгөн атлетик) – ОХУ-аас – Узбекистан
  • Алис Фахрутдинова (хөнгөн атлетик) – ОХУ-аас – Узбекистан
  • Мария Стетич (таеквондо) – Хорватаас – Босни Херзеговина
  • Саиед Моллай (жүдо) – Дүрвэгчээс – Монгол