UFC 248: Д.Батгэрэлийн ялалтын агшин (Фото)

11 сарын өмнө Нийтлэгч: 108

Холимог тулааны UFC 248 монголчуудын хувьд түүхэн өдөр байлаа. Энэ том холбоонд тулалдаж буй Д.Батгэрэл Аргентиний Гуидо Каннеттиг ялсан юм.

Д.Батгэрэлийн өрсөлдөгч Гуидо Каннетти. Энэ жил 40 настай аргентин эр UFC холбоонд зургаа дахь тулаанаа хийж, 2 ялж, 4 хожигдсон үзүүлэлттэй болжээ.
Д.Батгэрэлийн хувьд UFC холбоонд хоёр дахь тулаанаа хийлээ. Тэрбээр анхны тулаанаа өнгөрсөн оны наймдугаар сард хийж, БНХАУ-ын тулаанч Хэйли Алатенг-д ялагдсан юм.
Д.Батгэрэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. Энэ жил 30 настай.
Д.Батгэрэл холимог тулаанаар 2011 оноос хойш тулалдаж буй бөгөөд энэ хугацаанд 7 ялж, 2 хожигдсон үзүүлэлттэй.
Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард UFC холбоонд дөрвөн тулаан хийх гэрээ байгуулжээ.
UFC 248-д өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор ялалт байгуулсан юм.
Д.Батгэрэл “The Hu” хамтлагийн “The Wolf” дууны аян дээр остагонд гарсан билээ.
UFC холбоо 2015 оны долдугаар сараас хойш “Reebok” брэндтэй байгуулсан гэрээний ачаар тамирчид урамшуулал авах болсон билээ. Хоёр дахь тулаанаа хийсэн Д.Батгэрэл 3500 ам.долларын урамшуулал авсан бол түүний өрсөлдөгч нь 5000 “ногоон”-той болсон юм. Ивээн тэтгэгчийн урамшууллыг аварга болсон тулаанч 40 мянга, аваргын төлөө тулалдсан нь 30 мянга, 21 болон түүнээс дээш тулаан бол 20 мянга, 16-20 тулаанд 15 мянга халаасалдаг бол 1-3 тулаан хийсэн бол 3500, 4-5 дахь тулаан бол 4000, 6-10 тулаанд 5000, 11-15 дахь тулаанаа хийж буй тамирчин 15000 ам.доллартай харьдаг.

Сүүлд нэмэгдсэн

Токио 2020: Олимпийн хувь заяа хэрхэх вэ?

Японы парламентийн шинэ чуулган дээр Ерөнхий сайд Ё.Суга нь хойшлогдсон наадмыг заавал зохион байгуулах түүхэн үүрэгтэй гэдгээ дурьдаад, цар тахлыг… Дэлгэрэнгүй …

БОКС: Төгсцогтын өрсөлдөгч хэн бэ?

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг-ийн дэлхийн аварга болж, WBC… Дэлгэрэнгүй …

NBA: Брүүклиний их гурвал

Брүүклинд нэгдсэн гурвалын сүүлийн 10 жилд гаргасан хувь тоглогчийн амжилтуудыг багцлаад харвал тэн хагаст нь лигийг дундаж оноо авалтаар тэргүүлсэн,… Дэлгэрэнгүй …

МХБХ: Алтан түнштэй боллоо

“ПИ СИ МОЛЛ” ХХК МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН “АЛТАН ТҮНШ”-ЭЭР АЖИЛЛАНА Монголын хамгийн өндөр шагналын сантай спортын тэмцээн болох хөл… Дэлгэрэнгүй …

АРЬЕН РОББЕН

Хүндэт 16 настай Арьен,Пүрэв гарагийн үдээс хойш ээж чинь танай сургууль руу залгана.Залгаад л байна.Залгаад л байна.Дотор чинь пал хийн… Дэлгэрэнгүй …