Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан барилдаанд улсын цолтой 46 бөх барилдана

1627

Монгол улсад Зэвсэгт хүчин үүссэний 97 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан маргааш 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Нийт 256 бөх барилдах тус барилдаанд бүх бөхчүүдийг бүртгэж дуусчээ. Барилдаанд улсын цолтой 46 бөх хүч үзэх бөгөөд улсын аварга Ч.Санжаадамба магнайлах юм. Түүний араас П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдагва нар зодоглохоор бүртгүүлэв.

Улсын цолтой бөхчүүдээс аварга 1, улсын арслан 4, улсын гарьд 2, улсын заан цолтон гурав, улсын харцага 9, улсын начин цолтой 26 бөх барилдахаар болов. Цагаан сарын барилдаанд гэмтлийн улмаас зодоглоогүй залуу заан Нэгдэлийн Жаргалбаяр, улсын өсөх идэр начин Лувсандоржийн Цэрэнтогтох нар уг барилдаанд барилдах юм.

Сонирхуулахад, улсын аварга Ч.Санжаадамба заалны олон барилдаанд түрүүлж байсан ч цэргийн баярт зориулсан уг барилдаанд түрүүлж үзээгүй аж. Тэрбээр 2014 онд улсын заан цолтойдоо зодоглосон ч хоёрын даваанд аймгийн начин П.Даваадоржид унаж байв. Үүнээс хойш зэвсэгт хүчний барилдаанд барилдаагүй юм.

Ингээд 2005 оноос хойш тус барилдаанд түрүүлсэн бөхчүүдийн жагсаалттай танилцана уу.

2005 – у.з Б.Ганбат

2006 –  д.а Г.Өсөхбаяр

2007 – у.з Б.Ганбат

2008 – у.з Б.Ганбат

2009 – болоогүй

2010 – у.з  Б.Ганбат

2011 – у.н Т.Өсөх-Ирээдүй

2012 – у.а Г.Эрхэмбаяр

2013 –  у.н Р.Пүрэвдагва

2014 –  у.г Б.Гончигдамба

2015 – у.х Ц.Содномдорж

2016 – у.х Ө.Бат-Орших

2017 – у.з Б.Пүрэвсайхан

Тайлбар: Бөхчүүдийн цолыг тухайн үеийнхээр бичив.

Бөхийн дүйз үзэхийг хүсвэл энд дарна уу