Дуулиан: Рональдиногийн баг түрүүлээд утсан гахайн махаар шагнуулжээ

1458

Энэ жил 39 настай Рональдино хуурамч бичиг баримт ашигласан хэргээр Парагвайд түр саатуулагдаад буй. Түүнийг хорьж буй шоронд хоригдолуудын дунд уламжлалт хөлбөмбөгийн тэмцээн болсон юм.

Парагвай улсын “ABC” телевизээр Рональдиногийн баг түрүүлж, 16 кг утсан гахайн махаар шагнуулсан тухай мэдээлжээ. Рональдиногийн баг өрсөлдөгчөө 11:2-оор ялсан бөгөөд бразил эр 5 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгчээ.

Рональдино хуурамч бичиг баримттай явж байхдаа буюу парагвайн иргэний үнэмлэх тус улсад зорчиж яваад саатуулагдсан юм. Энэ жил 39 настай бразил эр төрсөн ахынхаа хамтаар шоронд хоригдсон. Тэдний өмгөөлөгчид өнгөрсөн баасан гаригт болсон шүүх хурал дээр харилцагчаа барьцаагаар суллах хүсэлт тавьсан ч шүүх зөвшөөрөөгүй байна.

Парагвайд ах дүүсээс гадна 16 хүн хуурамч бичиг баримтын хэргээр шалгагдаж байгаа аж.