Боксын эрх олгох тэмцээнд оролцсон 6 хүнээс корона вирус илэрчээ

1682

Английн Лондон хотод “Токио 2020” олимпын эрх олгох боксын тэмцээнд оролцсон зургаан хүнээс корона вирусын халдвар илэрлээ.

Туркын боксын холбооноос хоёр тулаанч, нэг дасгалжуулагчаас корона вирус илэрсэн хэмээн зарласан бол Хорватын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Марко Марович мөн нэг тулаанч, хоёр дасгалжуулагчаас шинж тэмдэг илэрсэн гэж мэдэгдэв.

Цар тахлын улмаас эрх олгох тэмцээнийг гурав дахь өдрөөс нь хойш хориглосон юм.

Туркын боксын холбооны тэргүүн Эюп Гозгеч “BBC Sport”-д өгсөн ярилцлагадаа “Ийм аюултай нөхцөлд яагаад тэмцээн зохион байгуулсан болохыг ойлгохгүй байна. Энэ тэмцээний үеэр эрүүл ахуйн ямар ч стандарт, шаардлага мөрдөж байгааг олж хараагүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ ч муу байсан” гэж шүүмжилсэн юм.