LFA 96: “Монгол шонхор”-ын тулааны тов гарлаа

3 долоо хоногийн өмнө Нийтлэгч: 192

АНУ-ын LFA холимог тулааны холбоонд харьяалалтай “Монгол шонхор” хочит Дагвадоржийн Батсүмбэрэлийн тулааны тов тодорлоо. Холимог тулааны ертөнцөд зургаан удаа дараалан ялаад буй Д.Батсүмбэрэл ирэх сарын 4-нд тулалдах юм.

LFA 96 тулаан арванхоёрдугаар сарын 4-нд АНУ-ын Канзас мужид орших Парк Сити хотод болно. Энэ өдөр дунд жингийн аваргын бүсийн төлөө “Монгол шонхор” хочит Д.Батсүмбэрэл, Бразилын Майкон Мендонкатай тулна.

Холимог тулааны MGL-1 Fighting Championship холбооны гурван удаагийн аварга, Хилийн 0303 дугаар тусгай салбарын ЦСАЗБТ-ийн гардан тулааны сургагч, хошууч Д.Батсүмбэрэл

Д.Батсүмбэрэл 2015 оноос хойш холимог тулаанаар хичээллэж буй. Албан ёсоор долоо тулалдаж, зургаад нь ялсан бөгөөд нэг тулааны үр дүнг хүчингүйд тооцсон билээ. Харин түүний өрсөлдөгч М.Мендонка 2013 оноос холимог тулаанаар үзэлцсэн юм. Тэрбээр нийт 14 тулаан хийснээс 10-т нь өрсөлдөгчөө ялсан үзүүлэлттэй. Үүнээс сүүлийн дөрвөн тулаанд дараалан хожсон аж.

Д.Батсүмбэрэл энэ оны гуравдугаар сард Японы тулаанч Такаши Ямашитатай тулалдах тов гарсан ч хөл хорионы дэглэмийн улмаас уг тулаан болоогүй юм.

Сүүлд нэмэгдсэн

Дуулиан: Аргентин улс гурав хоногийн гашуудал зарлав

ХХ зууны шилдэг хөлбөмбөгчин Диего Марадона 60 насандаа таалал төгслөө. Италийн хэвлэлд бичсэнээр түүнийг Буэнос-Айрос дахь гэртээ зүрхний шигдээсээр өөд… Дэлгэрэнгүй …

Жүдо: Молдав жүдоч Денис Виеру допингийн асуудалд холбогдов

Францын жүдо бөхийн сайт “Lesprit du Judo“-гийн мэдээлснээр молдав жүдоч Денис Виеру допингийн асуудалд холбогджээ. Хэрвээ түүнийг буруутай гэж үзвэл… Дэлгэрэнгүй …

Дота 2: Монголын баг ДАШТ-д оролцох эрхээ авлаа

IESF холбооноос зохион байгуулж буй 12 дахь удаагийн ДАШТ-ий Дота 2 төрөлд Зүүн Азийн урьдчилсан шатанд Монголын баг БНСУ-ын багтай… Дэлгэрэнгүй …

KBL: Монгол залуу Солонгосын дээд лигт хөл тавилаа

Монгол сагсан бөмбөгч Өмнөд Солонгосын сагсам бөмбөгийн дээд лигт сонгогдлоо. KBL лигийн драфт явагдаж найм дахь сонголтоор Хишгээгийн Болдсүх гэж… Дэлгэрэнгүй …

ОУССХ: Шилдэг бүтээлүүд тодруулна

Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (ОУССХ) тэртээ 1924 онд анх байгуулагдаж байсан бол өдгөө 160 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн спортын… Дэлгэрэнгүй …