Триатлон бол тамирчдын тэсвэр тэвчээрийг шалгасан бэрх спорт. Тэгвэл энэ спортоор хичээллэж буй дауны синдромтой анхны тамирчин Крис Никич эхний тэмцээндээ амжилттай оролцжээ.
АНУ-ын Флорида мужид амьдардаг, 21 настай Крис Никич 3.8 км замыг усанд сэлж, дугуйгаар 180 км зам туулаад эцэст нь 42 км замыг марафон гүйлтээр дуусгасан. Орон нутгийн цагаар үүрийн 5:52 цагт замдаа гарсан Крис 16 цаг, 46 минут, 9 секундэд барианд орсон юм.
Триатлоны спорт хөгжсөн 42 жилийн түүхэнд дауны синдромтой тамирчин байсангүй.
Крис Никич гурван жилийн өмнө гар дээр суниах бэлтгэл хийж эхэлжээ. Анхандаа биеэ хөгжүүлэх зорилготой байсан ч одоо түүний зорилго өөрчлөгдсөн. Ирэх жил триатлоны хувийн амжилтаа ахиулах, улмаар 2022 онд АНУ-ын Флорида мужид болох Тусгай олимпод амжилт үзүүлэх зорилго урдаа тавьсан гэнэ.