Какүрюү М.Ананд Эзэн хааны цомыг дөрөв дэхээ хүртлээ

1479

Мэргэжлийн сүмо бөхийн энэ оны хаврын башё маргааш өндөрлөнө. Өнөөдөр болсон 14 дэх өдрийн дараагаар ёкозүна Какүрюү М.Ананд эзэн хааны цомыг дөрөв дэхээ авах нь тодорхой болов. Аварга 14 дэх өдөр озеки Гоёидог ялснаар түрүүлэх болзолоо хангасан юм.

Энэ удаагийн тэмцээнд Монголын их аварга Хакүхо М.Даваажаргал, Япон ёкозүна Кисеносато нар гэмтлийн улмаас оролцоогүй. М.Ананд аваргын хувьд ч 100% өөрийгөө дайчилж барилдахад бэрх, баруун гарандаа гэмтэлтэй зодоглосон ч одоогоор ганц унаатай башёг тэргүүлж буй. Тэрбээр 12 дахь өдөр секиваки Точиношинд унасан билээ. Аваргыг нэг унаатай болоход Японы бөх Кайсэй л хоёр унасан амжилтаар нэхэж байв. Гэвч 13 дахь өдөр аварга Кайсэйтэй хүч үзэж, давснаар үлдсэн хоёр өдрийн барилдааны нэгт нь давахад л 2016 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа түрүүлэх болзолоо биелүүлэх байлаа.

Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн амжилт:

ёкозүна Какүрюү М.Ананд 13-1

комүсүби Ичиножёо А.Ичинноров 9-5

М1 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-6

М2 Араваши Э.Дөлгөөн  2-12

М10 Чиёошёома Г.Мөнхсайхан – 8-6

Жюүрёо
Б-2 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-7
Б-3 Азүмарюү С.Тодбилэг 5-9
Б-5 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-8
3-9 Сэйро А.Өнөболд 8-6
Б-9 Дайшёохо Р.Шижирбаяр 8-6
Б-10 Миторюү Б.Төрболд 8-4
Б-12 Таканоива А.Баасандорж 7-7