Б.Мөнхжин гран-при тэмцээний ялагч

04/16/2018 Нийтлэгч: 412

“Шашки” сэтгүүлийн бодлого бодолтын олон улсын уралдааны 1987, 1989 оны аварга, спортын мастер Л.Цэрэнбямба агсны нэрэмжит Хаврын гран-при тэмцээн дөрөвдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд “Шавь” цогцолбор сургууль дээр боллоо. Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулсан тус тэмцээнд нийт 70 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд үүний дотор ОУИМ цолтон 4, ДДХМ 8, спортын мастер 21, дэд мастер 15 байсан юм.

Швейцарь системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргахад ДДХМ Б.Мөнхжин 15 оноогоор тэргүүллээ. Тэрбээр эхний өрөгтөө спортын мастер Э.Хүслэнд хожигдсон ч зургаа дараалан ялж, улмаар сүүлийн тавилдаа гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэгийг хожсон юм. 2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт тэрбээр насанд хүрэгчдийн ангилалд анхны тэмцээндээ түрүүлж байгаа нь энэ аж. Тэмцээнийг тэргүүлж явсан Ц.Отгонбилэгийг сүүлийн тавилд хожсон ДДХМ Ц.Сүхбат 14 оноогоор удаалав. Ижилхэн 13 оноотой таван тоглогчоос коэффициентийн зөрүүгээр ДДХМ Ц.Отгонбилэг, ОУИМ Р.Манлай, ДДХМ М.Шийравжамц нар шагналт байранд шалгарлаа.    

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ДДХМ Г.Хэрлэнмөрөн, спортын мастер Б.Анужин, Э.Хүслэн, ахмадын ангилалд спортын мастер Л.Гансүх, С.Таня, охидын ангилалд спортын мастер Н.Налжормаа, хөвгүүдийн ангилалд спортын мастер Б.Пүрэвбаатар нар тэргүүллээ. Тусгай шагналыг Өмнөговь аймгийн өсвөрийн даамчин, дэд мастер Н.Лхагвадолгорт олгосон байна.

Тус тэмцээн нь Монголын даамын холбооноос зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын энэ оны гурав дахь тэмцээн ажээ. Тэмцээнийг Л.Цэрэнбямба агсны том хүү, спортын мастер Ц.Эрдэмбилэг захиралтай “Энгүүмэл билэг” ХХК ивээн тэтгэсэн юм.

Тэмцээний ДҮН -г сонирхоно уу.

Сүүлд нэмэгдсэн

Триатлоны аваргуудыг Ард койноор шагнана

Тэсвэр хатуужлын спорт-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 7-8-нд Архангай аймгийн Өгийнуурт болох юм. Тэмцээн элит, холимог багийн буухиа,… Дэлгэрэнгүй …

Сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн 2022 оны зургадугаар сарын 3-5-ны өдрүүдэд Орхон аймгийн төв Эрдэнэт хотноо… Дэлгэрэнгүй …

Даам сонирхогчдын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл           1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино…. Дэлгэрэнгүй …

“Сонирхогчдын лиг 5” тэмцээн боллоо

Зуун буудалт даам сонирхогчдын хүрээг тэлэх, мэдлэг чадварыг хөгжүүлэх, зэрэг цолыг ахиулахад чиглэсэн Сонирхогчдын лигийн тэмцээнийг Монголын даамын холбоо 2019… Дэлгэрэнгүй …

Ц.Хашчулуун, Б.Мишээл нар “Ховд опен 2022”-д түрүүлэв

Ховд аймгийн “Алтайн хүлэгч” даамын холбоонос зохион байгуулсан нээлттэй тэмцээн 2022 оны 5 дугаар сарын 21-22-нд зохиогдлоо. Жаргалант сумын БТСГ-т… Дэлгэрэнгүй …