Даамчид тивийн АШТ-ээс 48 медальтай ирлээ

04/30/2018 Нийтлэгч: 369

БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотноо дөрөвдүгээр сарын 21-26-ны өдрүүдэд даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Зуун буудалт даамын үндсэн, рапид, блиц төрлүүдээр зохиогдсон тус тэмцээнд Монгол, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Туркменистан, Пакистан, Сингапур, Япон, Тайланд зэрэг 10 улсын тамирчид 36 багц медалийн төлөө ухаанаа уралдуулсан юм.  

Манай улсаас нийт 67 тамирчин зургаан насны ангилалд өрсөлдсөн бөгөөд 13 алт, 19 мөнгө, 16 хүрэл, нийт 48 медаль хүртэж, багийн дүнгээр зохион байгуулагч орны дараа хоёрдугаар байрт орсон байна. Тэмцээний төрөл тус бүрээр ангилбал үндсэн төрөлд 17 медаль (4 алт + 6 мөнгө + 7 хүрэл), рапид буюу түргэн тоглолтын төрөлд 16 медаль (6 алт + 6 мөнгө + 4 хүрэл), блиц буюу түргэвчилсэн тоглолтод 15 медаль (3 алт + 7 мөнгө + 5 хүрэл) авчээ. Манай даамчдаас 28 тамирчин медаль хүртсэн бөгөөд Б.Мөнхжин, Б.Мишээл, Г.Дүүрэнбилэг, С.Мөнх-Оргил, Г.Буяндэлгэр, Б.Энхрийлэн нар оролцсон төрөл болгоноосоо медаль зүүжээ.    

Тэмцээний эрэгчтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд Ц.Отгонбилэг хоёрдугаар байр эзэлж Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд гуравдугаар байрыг залуучуудын алтан медалийн хамт хүртсэн 12 настай Э.Хүслэн Дэлхийн даамын холбооны мастер цолын болзлыг биелүүллээ. Эдгээр тамирчид 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхийг авсан юм.

Тэмцээний дэлгэрэнгүй дүн -г сонирхоно уу.

Сүүлд нэмэгдсэн

Триатлоны аваргуудыг Ард койноор шагнана

Тэсвэр хатуужлын спорт-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 7-8-нд Архангай аймгийн Өгийнуурт болох юм. Тэмцээн элит, холимог багийн буухиа,… Дэлгэрэнгүй …

Сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн 2022 оны зургадугаар сарын 3-5-ны өдрүүдэд Орхон аймгийн төв Эрдэнэт хотноо… Дэлгэрэнгүй …

Даам сонирхогчдын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл           1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино…. Дэлгэрэнгүй …

“Сонирхогчдын лиг 5” тэмцээн боллоо

Зуун буудалт даам сонирхогчдын хүрээг тэлэх, мэдлэг чадварыг хөгжүүлэх, зэрэг цолыг ахиулахад чиглэсэн Сонирхогчдын лигийн тэмцээнийг Монголын даамын холбоо 2019… Дэлгэрэнгүй …

Ц.Хашчулуун, Б.Мишээл нар “Ховд опен 2022”-д түрүүлэв

Ховд аймгийн “Алтайн хүлэгч” даамын холбоонос зохион байгуулсан нээлттэй тэмцээн 2022 оны 5 дугаар сарын 21-22-нд зохиогдлоо. Жаргалант сумын БТСГ-т… Дэлгэрэнгүй …