Дарханы аварга даамчид тодорлоо

05/23/2018 Нийтлэгч: 221

Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын 55 жилийн нэрэмжит аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэхүү нээлттэй тэмцээнд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн 40 гаруй даамчин оюун ухаанаа уралдуулсан юм. Швейцарь системээр найман өрөг тоглож дүнгээ гаргахад СЭЗДС-ийн оюутан, дэд мастер Д.Дөлгөөн боломжит 16 онооноос 15-ыг авсан амжилтаар тэргүүлж, аймгийн аварга даамчнаар тодорлоо. Удаах байруудыг ОУИМ Р.Манлай 14, спортын мастер Я.Намхай, Н.Бат-Ирээдүй, Б.Сүхбат нар 11 оноогоор эзэлсэн байна. Эмэгтэйчүүдээс спортын мастер Ч.Марал-Эрдэнэ 10 оноогоор тэргүүлж, ДМ Б.Мөнхцэцэг, Н.Батцэцэг 10, I зэргийн тамирчин Ч.Орхончимэг 9, Т.Номинжин 8 оноогоор шагналт байранд шалгарав. Тэмцээний тусгай шагналыг өсвөрийн тамирчин Г.Хулан, С.Оргил, Б.Ууганбаяр нарт олгосон. Тэмцээнийг зургаа дахь жилдээ ивээн тэтгэсэн Дархан-Уул аймгийн Гаалийн газрын ахлах мэргэжилтэн Л.Амгаланг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын гакрын “Алтан од” одонгоор шагнасан юм. 

 

 

Сүүлд нэмэгдсэн

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Дархан vs Билэгтхүү

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээний 2-р тойргийн Дархан vs Билэгтхүү багуудын тоглолтын хэсгээс Гэрэл зургийг: Базарсадын… Дэлгэрэнгүй …

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Багануур vs Дархан

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Багануур vs Дархан Гэрэл зургийг: Базарсадын Баярсайхан

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Шарын гол vs Хангарьд

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Шарын гол vs Хангарьд Гэрэл зургийг: Базарсадын Баярсайхан

Налайхын аварга даамчид тодров

Нийслэлийн даамын холбооны Налайх дүүрэг дэх салбар зөвлөлөөс энэ сарын 27-ны өдөр дүүргийн даам сонирхогчдын дунд анхны аварга шалгаруулах тэмцээнээ… Дэлгэрэнгүй …

Ахмад даамчдын улсын аваргууд тодров

1986 оны улсын аварга, спортын мастер Ж.Нямдорж агсны нэрэмжит ахмад даамчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд… Дэлгэрэнгүй …