Сүмо: Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ уран барилдааны шагнал хүртлээ

2185

Мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын башё өндөрлөв. Дээд зиндаанд Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэмцээний сүүлийн өдөр озеки Такакэйшог давсан. Даваа, унаа тэнцсэн тул нэмэлт барилдаанаар түрүү бөхийг тодруулсан юм.

Нэмэлт барилдаанд Такакэйшо илүүрхэв. Ингэснээр япон озеки дээд зиндаанд хоёр дахиа түрүүлсэн юм. Тэрбээр хоёр жилийн өмнө буюу 2018 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд анх түрүүлж байв.

Үзүүрлэсэн Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн хувьд ирэх тэмцээнд цолоо ахиулах нь тодорхой боллоо.

Нэмэлт барилдаанд Г.Ган-Эрдэнэ ялсан
Нэмэлт барилдаан

Энэ тэмцээнд 13 ялсан Терүнофүжид уран барилдааны шагналыг гардуулжээ.