ОУССХ: Шилдэг бүтээлүүд тодруулна

900

Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (ОУССХ) тэртээ 1924 онд анх байгуулагдаж байсан бол өдгөө 160 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн спортын сэтгүүлзүйн дагнасан байгууллага билээ.

Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (МССХ) 1990 онд байгуулагдаж, тухайн жилдээ Азийн Спортын Сэтгүүлчдийн Холбооны (АССХ) гишүүн байгууллагаар элсэж, 1992 онд ОУССХ-нд 124 дэх гишүүн холбоо болон нэгдэж байсан юм.

ОУССХ-оос жил бүрийн шилдэг спортын сэтгүүлзүйн бүтээлийг шалгаруулж эхлээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Өмнө нь оны шилдгээр шалгарч байсан бүтээлтэй танилцаарай – ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД

Сонирхуулахад, МССХ-ны төлөөлөл, гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл 2019 оны SPORTS PHOTOGRAPHY -> ACTION төрөлд гуравдугаар байрт орж байжээ.

BEFORE A CATCH

Шалгаруулалтаас товч дурдвал:

Үндсэн 8 төрөлд I, II, III байр эзэлсэн бүтээлийг шалгаруулж, цом, мөнгөн шагналаар шагнадаг билээ.

  • Гэрэл зураг – ACTION
  • Гэрэл зураг – PORTFOLIO
  • Аудио (радио, подкаст г.м)
  • Бичвэр/нийтлэл – BEST COLUMN
  • Бичвэр/нийтлэл – BEST COLOUR PIECE
  • Видео – ATHLETE PROFILE
  • Видео – DOCUMENTARY
  • Видео – SHORT FEATURE

Мөн эдгээр найман төрөлд эхний гурван бүтээлийг тодруулахаас гадна шүүгчдийн саналын дагуу ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧВЭР/НИЙТЛЭЛ, АУДИО ярилцлага төрөлд шинэ залуу сэтгүүлчдийг (30 хүртэлх насны) тодруулж, тэдэнд олон улсын спортын арга хэмжээнд ажиллах, цаашид өсч хөгжих боломжийг олгодог аж.

2020 онд нийтлэгдсэн бүтээлүүдийг хүлээн авч дууссан бөгөөд 2021 оны эхээр болох шагнал гардуулах ёслолын ажиллагаа дээр зарлах юм.

Монгол улсад спортын сэтгүүлзүйг түгээн дэлгэрүүлж, спортын салбарыг эдийн засгийн эргэлтэнд орох, нэр хүндтэй байж сонирхогч, хичээллэгчдийн цар хүрээг тэлэхэд бид бүхний хичээл зүтгэл багагүй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байдаг. Монголоос олон олон сэтгүүлчид хамрагдаж, амжилт, бүтээлээ цуурайтуулаасай гэж хүсье.

Илүү дэлгэрэнгүйг: https://aipsawards.com