LFA 96: Д.Батсүмбэрэл ялагдлаа

1265

LFA холимог тулааны холбооноос зохион байгуулсан 96 дахь удаагийн тулаанд манай тамирчин Д.Батсүмбэрэл Бразилын Мэйкон Мэндонкатай тулалдаж ялагдлаа.

Таван үеийн турш үргэлжилсэн энэ тулаанд шүүгчдийн саналаар М.Мэндонка яллаа. Шүүгчид санал нэгтэйгээр буюу 50-45, 49-46, 49-46-гаар бразил эрийг ялсан гэж үзсэн юм.

1992 онд төрсөн, өдгөө 28 настай М.Мэндонка холимог тулаанд 11 дэх ялалтаа байгуулав. Тэрбээр 2018 онд Кристиан Агулэрад дийлдэж, дөрөв дэх ялагдлаа амссанаас хойш тав дараалан өрсөлдөгчөө сөхрүүлж, LFA холбооны аваргын бүс эзэмших болов.

Манай тамирчин Д.Батсүмбэрэлийн хувьд холимог тулаанд нэг ч ялагдалгүй долоо дараалан хожсон үзүүлэлт нь тасрав.