Томас Бах Ким Жон Ун нар уулзжээ

1351

Олон улсын олимпийн хорооны тэргүүн, ноён Томас Бах Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Унтай Пхеньян хотод уулзжээ. Энэ үеэр Ким Хойд Солонгосын тамирчдаа “Токио 2020” зуны олимп, “Бээжин 2022” өвлийн олимпод оролцоход нь дэмжих бодлого барихаа амлав. Ноён Бах залуу удирдагчтай 30 минут уулзалт хийсэн бөгөөд үүний дараа 45 минут хөлбөмбөгийн тоглолт хамт үзсэн гэнэ.

Т.Бах уулзалт маш үр дүнтэй болсон гэж онцлоод өнгөрсөн сард болсон өвлийн олимпод Хойд Солонгосын тамирчдыг дэмжсэн явдалд талархаж байгаагаа Ким ярьсан гэж дурджээ.

Хойд Солонгосын удирдагч энэ долоо хоногийн эхээр БНХАУ-ын дарга Ши Синьпинтэй уулзсанаас хойш гадаадын өндөр албан тушаалтантай уулзаж буй анхны хүн нь Т.Бах болжээ. Харин Кимийн хувьд БНХАУ руу айлчилсан нь 2011 онд эцгийнхээ албан тушаалыг хүлээн авснаас хойших анхны албан ёсны айлчлал болсон юм. Тэрбээр энэ сарын 27-нд БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жае Интэй уулзалт хийх билээ.