“Токио 2020” олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд оролцох бөхчүүд тодорлоо

1423

Ирэх сарын 9-16-нд Болгарын София хотод дэлхийн бөхийн холбооны олимпын эрх олгох сүүлийн тэмцээн болно. Нийт 84 орны 474 бөх энэ тэмцээнд оролцохоор нэрээ өгсөн аж. Олимпын эрх олгох дэлхийн тэмцээнд финалдсан хоёр тамирчин Токиог зорих тийзээ авах юм.

Токиогийн олимпод нэг жинд 16 тамирчин өрсөлдөх журамтай. Одоогоор 14 эрхийн эзэн тодорсон бол сүүлийн хоёр эрхийн төлөө Болгарын София хотод өрсөлдөх юм.

Токио 2020 олимпын эрх олгох тэмцээн

  • 2019 оны ДАШТ (зургаа)
  • 2020 оны Пан Америкийн эрх олгох тэмцээн (хоёр)
  • 2021 оны Европын эрх олгох тэмцээн (хоёр)
  • 2021 оны Африк-Номхон Далайн орнуудын эрх олгох тэмцээн (хоёр)
  • 2021 оны Азийн эрх олгох тэмцээн (хоёр)
  • 2021 оны Дэлхийн эрх олгох тэмцээн (хоёр)

Монголын шигшээ баг

Эрэгтэй:

  • 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
  • 74 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж
  • 86 кг: Пүрэвжавын Өнөрбат
  • 97 кг: Чинбатын Алтангэрэл

Эмэгтэй:

  • 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа