Дана Уаит: Жон Жонс энэ зун тулалдах боломжтой

1509

Холимог тулааны олон хөгжөөн дэмжигчид Америкийн хүнд жингийн шинэ итгэл найдвар Жон “Яс” Жонс, Камеруны Френсис “Предатор” Нганну нарын тулааныг үзэхийг хүсэж байгаа.

UFC ерөнхийлөгч Дана Уаит UFC262 саяхан өндөрлсөний дараа болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн тависан асуултанд хариулсан.

Хамгийн их хүлээлттэй байгаа хүнд жингийн супер тулааныг бид зохион байгуулахаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Гол асуудал нь мэдээж тулаанчдын авах цалин хөлс л болоод байгаа нь нууц биш. Жоны замнал үнэхээр гайхалтай, тэр замналынхаа төгсгөлд бүх цаг үеийн хамгийн шилдэг болох нь гарцаагүй гэж би боддог. Усман Камару гээд л өшөө шилдгүүд ч түүний мөрөөр явж байгаа. Сэтгүүлчдээ та нарт онцолж хэлмээр байна. Хүнд жингийн супер тулаан болох эсэх нь зөвхөн Жоны шийдвэрээс л хамаарна. Бид түүнд өөрсдийн саналаа хэлсэн. Тэр нэг бол тулалдана эсвэл бүр больсон ч болно. Ямар ч гэсэн тэр хүнд жинд тулалдаад ялагдсан ч, бүр замналаа өндөрлүүлсэн ч бай бүх цаг үеийн хамгийн шилдэг гэдэг нь үнэн. Би түүнийг хүндэлдэг. Цаашид юу болохыг хамтдаа харцгаая гэжээ.

Дана Уаит

Хагас хүнд жингийн домог Ж.Жонс хүнд жинд тулалдахаар эрчимтэй хүчний бэлтгэл хийж, жингээ нэмэх тал дээр анхаарч байна. Хэрэв талууд тохиролцоонд хүрч чадвал энэхүү тулаан энэ зун болох юм.