Алдарт Жон “Яс” Жонс тодорхойгүй хугацаагаар Жексон Винк клубээс хөөгдөв

1615

Холимог тулааны ертөнцийн домогт тулаанч Жон “Яс” Жонсыг тойрсон сөрөг мэдээлэл ээлж дараалан гарсаар байна. Өнгөрсөн лхагва гарагт түүний дасгалжуулагч Майк Винкелжон өөрийн клубт Жонсыг ирхийг хориглосон шийдвэр гаргажээ.

Энэ жил 34 настай Жонс өнгөрсөн 9 дүгээр сарын 24 -нд Лас Вегасд өөрийн сүйт бүсгүй Жесси Мосесийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр цагдаад саатуулагдсан.Тухайн үед болсон үйл явдлын талаар цагдаад дуудлага өгсөн хүмүүс нь түүний охид байсан гэх мэдээлэл ч байсан аж. Энэхүү мэдээ нь гурван охинтой, тэр ч байтугай Альбукерке дахь алдарт Жексон Винк биеийн тамирын зааланд эмэгтэйчүүдийн өөрийгөө хамгаалах хичээл заадаг Винклежоны урмыг ихэд хугалсан юм. Тэрээр гаргасан шийдвэрийнхээ тухай:

“Би түүнтэй энэ талаар сайн ярилцсан. Жон бол яг л миний дүү шиг л байдаг.Тэр манай гэр бүлийн хүрээлэлд багтдаг юм.Тэр архи уухаа больж, өөрийгөө хянаж чаддаг болтол хэсэг хугацааг өөртөө зарцуулах хэрэгтэй. Би болон манай баг үргэлж түүний ард зогсдог байлаа.Гэхдээ Жонс энэ бүх хэрэг төвөгт байнга орооцолдох зэрэг асуудлуудаа цэгцлэхгүй бол цаашид хамт явах боломж байхгүй болно.Тэр хүнд жинд өгсөж тулалдаж аваргын бүс авахыг хүсэж байсан.Тэр нь ч биелнэ гэдэгт бид эргэлзэж байгаагүй. Харин одоо тэр бэлтгэлийн танхимд эргэж ирэхээсээ өмнө өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Тэр үүнийг чадна гэдэгт ч би итгэлтэй байна. Энэ шийдвэрийг гаргах ямар хэцүү байсныг та бүхэн төсөөлөхгүй дээ гэжээ.

Жонс, Винкельон хоёрын багш шавийн барилдлага, дотно харилцаа нь дасгалжуулагч Грег Жексоны хамт 2009 онд Жонс биеийн тамирын зааланд бэлтгэл хийж эхэлснээс хойш эхэлсэн юм. Тэр цагаас хойш жингийнхээ аварга болж,олон том тулааны ард гарахад Винкелжон үргэлж хажууд нь байсан бөгөөд Жонсыг хүртэх ёстойгоосоо бага цалин авч байгаа талаар UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайтыг ч хурцаар шүүмжилж байсан юм.