U16 насны Улсын аваргад Баянгол, Логарифм Спорт клубууд аваргаллаа

797

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг өсвөр үеийн улсын аварга шалгаруулах
тэмцээн 5 хоногийн турш явагдаж өнөөдөр Чингэлтэй Спорт хороон дээр өндөрлөлөө. Энэ
удаагийн улсын аварга эрэгтэй 38 эмэгтэй 20 баг хүч үзэж хөвгүүдийн ангилалд Л.Алтанхуяг
дасгалжуулагчтай Баянгол дүүргийн шигшээ баг алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг
А.Тасхүү дасгалжуулагч Сүхбаатар ONE DREAM баг, хүрэл медалийг Б.Баттогтох дасгалжуулагчтай
Говьсүмбэр аймгийн шигшээ баг тус тус хүртсэн байна. Тэгвэл охидын ангилалд Г.Ундрах
дасгалжуулагч Логарифм спорт клуб, мөнгөн медалийг Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Баянгол
дүүргийн шигшээ, хүрэл медалийг З.Мөнх-эрдэнэ дасгалжуулагчтай Оюуны Ундраа цогцолбор
сургууль хүртжээ. Тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор Баянгол дүүргийн шигшээ багийн
З.Энхтэмүүлэн, эмэгтэй шилдэг тоглогчоор Логарифм багийн Н.Нандинхүсэл нар үнэ цэнэтэй
тоглогчоор нэрлэгдсэн байна. Энэ оны сүүлчийн өсвөр үеийн улсын аварга 2022 оны 12 сарын 05-
наас U17 насанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо болох юм байна.