Ариг банкны ажилтан О.Энхбаатар, О.Хулан эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд нярайн эмчилгээний тоног төхөөрөмж хандивлалаа

605

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн эрэгтэй, эмэгтэй Бүх оддын тоглолтод Ариг банкны ажилтан О.Энхбаатар, О.Хулан нарын оролцож, хурд хүч, авьяас чадвараа сорьсон билээ.

Банкны зүгээс ажилтанаа дэмжин О.Энхбаатар, О.Хулан нарын амжилттай довтолгоо бүрийг 300,000 төгрөг, самбараас авсан бөмбөг бүрийг 300,000 төгрөгөөр тус тус үнэлж, тоглолтын турш цуглуулсан мөнгийг нийгмийн сайн сайхны төлөөх аянд зориулахаар болсон юм. Тоглолтын турш 2 тамирчин маань 8,4 сая төгрөг цуглуулсан бөгөөд тэдний хүсэлтээр энэхүү мөнгийг яармагт байрлах шинэ төрөх эмнэлэг буюу Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд хамгийн их шаардлагатай нярайн эмчилгээний тоног төхөөрөмжийг хандивлахад зарцуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.

Ариг банкны ажилтан О.Хулан

“Ариг банк маань нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд ах бид хоёрын хичээл зүтгэлийг үнэлэн, бидний саналыг хүлээн авч энэхүү сайхан ажлыг өнөөдөр зохион байгуулж байна. Ах бид 2-ийн хувьд 3х3 төрлөөр Сингапур улс руу Азийн аварга шалгаруулах тэмцээнд явах гэж байгаа энэ үед ийм сайхан үйлс хийсэн дээ маш их баяртай байна. Бид энэ тэмцээндээ амжилттай орох байхаа. Биднийг үргэлж дэмжиж байдаг Ариг банкандаа баярлалаа”

Энэ үеэр Эх Нярай Үндэсний Үндэсний төвийн Нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Э.Тунгалаг:

“Юуны өмнө сагсчин О.Энхбаатар, О.Хулан болон Ариг банкны хамт олондоо эмнэлэгийнхээ өмнөөс маш их баярлалаа. Ариг банкны хандивлаж байгаа эдгээр тоног төхөөрөмжийн хувьд бидэнд хамгийн хэрэгцээтэй байгаа. Жишээ нь энэ шарлалт хэмжигчийн хувьд одоо төрж байгаа нярайн бараг 80 гаруй хувь нь шарлалттай төрж байгаа бол тухайн нярайг хатгаж эрсдэлд оруулахгүйгээр арьснаас шарлалтыг тодорхойлж эмчилгээнд оруулна, харин энэ монитор бол манайх эрчимт эмчилгээний тасаг тиймээс хүнд нярайн амин үзүүлэлтийг хянах хяналтын монинтор байгаа манайд ганцхан ширхэг байдаг гээд үнэхээр хэрэгтэй тоног төхөөрөмж бэлэглэсэнд баярлалаа” гэж онцолж, талархлаа илэрхийлсэн юм.

Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай!

Эх сурвалж: Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Ариг банк