Хамтран ажиллах

Спортын статистик, медиа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Жи Эн Юу Эс” ХХК нь koo.mn цахим хуудсыг эрхлэн ажиллуулдаг.

Их спортын ертөнцийн мэдээ, мэдээллийн koo.mn цахим хуудас 2017 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа ба дотоодын спортын олон төрлүүдийг олон нийтэд таниулах, дотоодын спортын зах зээлийг дэмжихээр зорин ажиллаж байна.

Олон улс болон дотоодод болж буй тэмцээн уралдааныг шуурхай дамжуулж, мэдээлэл түгээхийн зэрэгцээ, өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд бид мэргэших, цахим хуудасны гүйцэтгэлийг сайжруулах зэргээр туршилтын горимоор ажиллаж ирсэн.

2020 оноос бид үйл ажиллагаагаа төрөлжүүлж их спортын МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, СУРВАЛЖЛАГА, СТАТИСТИК БҮРТГЭЛ, СПОРТ ХОЛБООДЫН НЭГДСЭН САН, МОНГОЛ ТАМИРЧДЫН НЭГДСЭН САН зэрэг буланг хөгжүүлж, спорт сонирхогч хүн бүрт хүрэх зорилгоор спортын чиглэлээр дагнасан аппликейшныг удахгүй бэлэн болгохоор ажиллаж байна.

Манай багаас спортын холбоод болон клубуудын үйл ажиллагааг олонд таниулах, сурталчлах чиглэлээр хамтран ажиллахдаа:

  1. Ярилцлага, сурвалжлага бэлтгэх, нийтлэх
  2. Нийтлэл, танилцуулга бэлтгэх, нийтлэх
  3. Статистик бүртгэл, хөтлөлтийн үйлчилгээ
  4. Хэвлэл мэдээллийн хамтран ажиллагч болж мэдээлэл солилцох, нийтлэх
  5. Холбоо, клубийн вэбсайт хөгжүүлэлт зэрэг үйлчилгээг санал болгож байна.

ХАМТРАН АЖИЛЛАГЧИД

Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо
Монголын Жүдо бөхийн Холбоо
Behind the Sport podcast
Улаанбаатар клуб
Төв буганууд клуб