IJF Абу Дабигийн их дуулга, Тунисийн гранпри тэмцээнийг цуцаллаа

670

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос арьс өнгөний үзэл гаргасан Арабын Нэгдсэн Эмират болон Тунисын жүдо бөхийн холбоонд шийтгэл оногдуулж, Абу Дабигийн их дуулга, Тунисийн гранпри тэмцээнийг цуцлах шийдвэр гаргажээ.

IJF-ийн дотоод дүрмийн 1.2-т зааснаар “IJF нь арьсны өнгө, шашин шүтлэг, хүйс, улс төрийн үзэл бодлын үүднээс ялгаварлан гадуурхах ёсгүй” гэж заасан байдаг. Харамсалтай нь дээрх хоёр улс Израилийн тамирчдын эрх ашиг, тэмцээнд оролцох шаардлага зэргийг хангаагүй бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбооноос тодорхой хугацаа өгсөн ч дорвитой хариу ирээгүй тул тус хоёр тэмцээнийг хувиараас хасахаас өөр сонголтгүй болсон аж.

Тунисийн гранпри тэмцээн нэгдүгээр сарын 19-21-нд явагдсан бол Абу Дабигийн их дуулга 10-р сарын 26-28-нд болох ёстой байлаа.