Азийн наадмын аюулгүй байдлыг хангах үүднээс их цэвэрлэгээ хийж буйг буруутгалаа

1287

Олон улсад хүний эрхийг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Эмнести Интернэшл” байгууллагаас Индонезийн Засгийн газрыг Азийн наадмын аюулгүй байдлыг хангах үүднээс их цэвэрлэгээ хийж буйг буруутгасан юм.

Тус байгууллагын мэдээлснээр өнгөрсөн сард Азийн наадмын аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн газарт эсэргүүцэл үзүүлсэн 77 хүнийг хөнөөсөн гэж мэдэгдэв. Цагдаагийн газраас өнгөрсөн сард Жакарта хотод баривчлагдахаас татгалзсан 50 гаруй хүн рүү буудаж, 15 нь шархадсан талаар мэдээлэл өгсөн юм.

“Эмнести Интернэшл” хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагын Индонез дахь салбарын тэргүүн Усман Хамид энэ талаар “Засгийн газраас Азийн наадмыг зохион байгуулах сар гаруйн хугацаанд аюулгүй байдлыг сайжруулах амлалт өгсөн. Харамсалтай нь, сүүлийн сар гаруйн хугацаанд дүрэмт хувцастай алуурчид гэм буруутай эсэх нь бүрэн тогтоогдоогүй хүмүүсийг хөнөөж, энэ үйлдэлдээ ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь эмгэнэлтэй” гэж ярьжээ.

Индонезийн цагдаагийн газраас тэмцээний аюулгүй байдлыг хангах үүднээс эсэргүүцэл үзүүлсэн иргэдтэй хатуу тэмцэнэ гэдгээ зарласан юм. Хамид энэ талаар “Цагдаагийнхан эхлээд бууд, дараа нь асуу” гэдэг дүрэм баримталж байна гэж зарлаад Индонезийн Засгийн газрыг хүний эрх зөрчиж байгаагаа зогсоохыг уриалав.