ДАШТ-ийг зорих ОХУ-ын баг тодорлоо

3264

Чөлөөт бөхийн ДАШТ-д явах ОХУ-ын эрэгтэй баг тамирчдын нэр зарлагдлаа. Өмнө нь ихэнх жинд бөхчүүд тодорсон ч хоёр жинд дөрвөн бөхийн хэн нь эх орноо төлөөлөх нь шийдэгдээгүй байсан юм. Эдгээр дөрвөн тамирчныг Польшийн нээлттэй тэмцээнд явуулж, хэн илүү өндөр амжилт гаргасан нь ДАШТ-д явуулахаар болсон билээ. Тодруулбал, 61 кг-д Гажимурад Рашидов, Магомедрасул Идрисов, 65 кг-д Ахмэд Чакаев, Илиас Бекбулатов нарын хэн явахыг Польшид шийдсэн аж.

ДАШТ-ий мөнгөн медальт Г.Рашидов жингийнхээ өрсөлдөгчийг 2:1-ээр ялаад аваргын төлөө Казахстаны Куат Амиртаевийг ялснаар дэлхийн дэвжээнд улсаа төлөөлөх эрх авсан. Харин нөгөө жинд И.Бекбулатов жиндээ ороогүй тул А.Чакаев шууд эрхээ авчээ. Гэхдээ А.Чакаев Польшийн тэмцээнд алтан медаль хүртсэн билээ.

Энэ жилийн ДАШТ ирэх аравдугаар сарын 22-28-нд Унгарын Будапешт хотод болох юм.

ДАШТ-д оролцох ОХУ-ын эрэгтэй баг:

  • 57 кг:  Заур Угуев (ОХУ-ын хошой аварга, “Иван Ярьгин” тэмцээний хошой алт, Европын АШТ-ий мөнгө, хүрэлтэй)
  • 61 кг: Гажимурад Рашидов (ДАШТ-ий мөнгө, ОХУ-ын аварга, Европын АШТ-ий хошой алт, “Иван Ярьгин” тэмцээний алт, мөнгө, хүрэл, Дэлхийн цомын мөнгө)
  • 65 кг: Ахмед Чакаев (ДАШТ-ий хүрэл, Европын АШТ-ий мөнгө, ОХУ-ын алт, хошой хүрэл)
  • 70 кг: Магомедрасул Газимагомедов (ДАШТ-ий алт, Европын Наадмын аварга, ОХУ-ын хошой аварга, “Иван Ярьгин” тэмцээний мөнгө)
  • 74 кг: Заурбек Сидаков (Армийн дэлхийн аварга, ОХУ-ын хошой аварга, “Иван Ярьгин” тэмцээний алт, хошой мөнгө, хүрэлтэй)
  • 79 кг: Ахмед Гажимагомедов (Европын алт, хүрэл, “Иван Ярьгин” тэмцээний гурван алт, хүрэлтэй)
  • 86 кг: Даурен Куруглиев (ОХУ-ын аварга, Европын алт, “Иван Ярьгин” тэмцээний алт, гурван хүрэлтэй)
  • 92 кг: Батирбек Цакулов (Оросын аварга)
  • 97 кг: Абдулрашид Садулаев (Олимпийн аварга, Дэлхийн хошой алт, мөнгө, Европын Наадмын аварга, Европын АШТ-ий хошой алт, “Иван Ярьгин” тэмцээний хошой аварга)
  • 125 кг: Анзор Кизриев (Оросын аварга)