Жүдо: 2023 оны ДАШТ Катарт болно

870

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2023 оны ДАШТ-ийг Катарын Доха хотод зохион байгуулахаар шийдвэрлэв. Унгарын Будапешт хотод Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визерь, Катарын Таеквондо, жүдо болон Каратэгийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Калид Хамад Аль Атияа болон ерөнхий нарийн бичгийн дарга Эйед Али Алмурахи нартай гэрээ байгуулжээ.

Зөвхөн ДАШТ-ийг зохион байгуулаад зогсохгүй 2020 оны “Мастерс” тэмцээн Дохад хоёр тал зөвшөөрсөн аж.

Өнгөрсөн сард Азербайжаны Баку хотод болсон жүдо бөхийн ДАШТ-ий үеэр 2021 оны ДАШТ-ийг Австрийн Вена хотод зохион байгуулахаар болсон билээ. Харин дараа жилийн дэлхийн аваргын тэмцээн Японы Токио хотод болно.

Австри улсад 1975 оны эрэгтэй ДАШТ болж байсан юм. Харин Катарт анх удаа жүдо бөхийн ДАШТ-ийг хүлээн авахаар болжээ.

Одоогоор 2022 оны ДАШТ хаана болох нь тодорхойгүй байгаа аж.