UFC: Конор Макгрегорын эцэг боксоор тулалдана

1000

Энэ оны эцсээр Конор МакГрегорын эцэг Тони МакГрегор буяны үйл ажиллагаанд зориулсан боксын тулаан хийнэ гэдгээ мэдэгдлээ.

Өдгөө 59 настай Тони МакГрегорыг Ирландын радиогийн нэртэй хөтлөгч Еоин Шехан тулаанд дуудсан юм. Түүний дуудлагыг хүлээн авсан Тони хэдийнэ боксын бэлтгэл хийгээд эхэлжээ.

Тэрбээр 60 нас хүрэхээсээ өмнө эрүүл байх шаардлага тавьсан учраас боксын бэлтгэл хийж, хөтлөгч эртэй тулалдах саналыг хүлээн авсан гэдгээ “The Irish Sun” сонинд өгсөн ярилцлагадаа онцлов. Тони МакГрегорын эцэг буюу Конорын өвөө нь боксыг сонирхогчийн түвшинд хичээллэж байсан юм. Харин Тони өмнө нь хэзээ ч тулалдаж байгаагүй.

Тони МакГрегор

Тони МакГрегор том хүүгийнхээ хамт боксын бэлтгэл хийж буй. Түүний нөхөрсөг тулаан ирэх сарын 15-нд Ирландад зохион байгуулагдах бөгөөд тулаанаас олсон орлогоо буяны үйлсэд хандивлахаар төлөвлөжээ.