Бокс: Э.Цэндбаатар, У.Мөнх-эрдэнэ нар түрүүлж чадсангүй

1595

Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жил, ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд боллоо.

Өнгөрсөн сарын сүүлээр AIBA-гийн хурлаар олимпийн жинд өөрчлөлт оруулсан. Тиймээс энэ удаагийн УАШТ-ийг шинэ жинд зохион байгуулсан нь өрсөлдөөнийг улам ширүүн болгосон юм. Тодруулбал, 63 кг-д Азийн наадмын аварга Э.Цэндбаатар, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг нар аваргын төлөө өрсөлдсөн нь энэ үдшийн оргил тулаан байлаа.

Түүнчлэн сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тэмцээнд оролцолгүй өнжсөн гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ УАШТ-ээр эргэн ирсэн ч 69 кг-д аваргын төлөө өрсөлдөөд хожигдов.

Энэ удаагийн тэмцээнд олимп, дэлхийн хүрэл медальт Д.Отгондалай, Монгол Улсаас анхны эмэгтэй дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандинзаяа нар оролцоогүй юм.

Тэмцээний шилдэг эмэгтэй боксчиноор М.Намуун, шилдэг эрэгтэй тулаанчаар Б.Чинзориг тодорсон аж.

Эрэгтэй шилдгээр Б.Чинзориг, эмэгтэй шилдгээр М.Намуун нар тодорсон юм

ЭМЭГТЭЙ:

51 кг: 

Алт: Л.Алтанцэцэг (Аврагч)

Мөнгө: М.Энхжаргал (Алдар)

Хүрэл: М.Гүндэгмаа (Хилчин)

Хүрэл: О.Жаргалан

57 кг:

Алт: Т.Болортуул (Алдар)

Мөнгө: Н.Оюун-Эрдэнэ (Алдар)

Хүрэл: Д.Хонгорзул

Хүрэл: Э.Мичидмаа

60 кг:

Алт: М.Намуун

Мөнгө: О.Лхавгацэцэг

Хүрэл: Н.Мягмарсүрэн

Хүрэл: Н.Хулан (Алдар)

69 кг:

Алт: Э.Эрдэнэтуяа (Хилчин)

Мөнгө: У.Шинэцэцэг

Хүрэл: О.Шүр (Алдар)

Хүрэл: Б.Цэлмэг

75 кг:

Алт: М.Мягмаржаргал

Мөнгө: О.Гэрэлгуа

Хүрэл: Н.Ану

Хүрэл: Ц.Намуун Урсгал


Энэ тэмцээний 91 кг-д хүрэл медаль хүртсэн Т.Чулуунтөмөр их спортоо орхисон юм

ЭРЭГТЭЙ:

52 кг:

Алт: Г.Ариунболд (Аврагч)

Мөнгө: Х.Энхмандах (Алдар)

Хүрэл: М.Чухал-Эрдэнэ (Алдар)

Хүрэл: М.Гандулам (Хилчин)

57 кг:

Алт: Х.Энх-Амар (Алдар)

Мөнгө: А.Нурлан (Хилчин)

Хүрэл: Т.Энхтөр

Хүрэл: Э.Баярсайхан

63 кг:

Алт: Б.Чинзориг (Алдар)

Мөнгө: Э.Цэндбаатар (Сүлд)

Хүрэл: Б.Мишээл (Аврагч)

Хүрэл: Д.Түвшинтөгөлдөр (Сүлд)

69 кг:

Алт: Г.Баярхүү (Хүч)

Мөнгө: У.Мөнх-Эрдэнэ

Хүрэл: О.Бямба-Эрдэнэ (Ширэн Бээлий)

Хүрэл: Г.Сүхмягмар

75 кг:

Алт: Д.Давааням

Мөнгө: Г.Далай

Хүрэл: Э.Дугар (Хүч)

Хүрэл: Л.Соёмбо (Сүлд)

81 кг: 

Алт: Н.Шинэбаяр (Алдар)

Мөнгө: Г.Ганбат (Хүч)

Хүрэл: Х.Баярмөнх (Хүч)

Хүрэл: Т.Ибрайм (Сүлд)

91 кг:

Алт: С.Эрдэнэбаяр

Мөнгө: Х.Бекнур (Хүч)

Хүрэл: Х.Мандахбаяр (Хүч)

Хүрэл: Т.Чулуунтөмөр (Хилчин)

+91 кг:

Алт: Т.Эрболат (Алдар)

Мөнгө: Ж.Батсүх (Хүч)

Хүрэл: Д.Идэрбат

Хүрэл: А.Бат-Очир