Мастерс: Эмэгтэй 48 кг жингийн танилцуулга

2021

Энэ сарын 15-16-нд БНХАУ-ын Гуанжоу хотод IJF-ийн цувралын чансааны 16-д багтсан шилдэг жүдочид өрсөлдөх Мастерс тэмцээн болно. Зөвхөн урилгаар оролцох тус тэмцээнд энэ жил 52 орны эрэгтэй 119, эмэгтэй 117, нийт 236 жүдоч хүч сорих юм. Зохион байгуулагч БНХАУ-ын баг эрэгтэй, эмэгтэй бүх жинд буюу 14 тамирчинтай оролцох бол Япон (эрэгтэй 6, эмэгтэй 13), ОХУ (эрэгтэй 16, эмэгтэй 3) тус бүр 19, Монгол (эрэгтэй 10, эмэгтэй 3) 13, Бразил (эрэгтэй 7, эмэгтэй 5) 12, Франц (эрэгтэй 2, эмэгтэй 9), Израиль (эрэгтэй 5, эмэгтэй 6) тус бүр 11, Нидерланд (эрэгтэй 5, эмэгтэй 5) 10 бөх зодоглох юм.


Манай сайт тус тэмцээнд зодоглох монгол бөхчүүдийн жингийн бусад тамирчдыг цувралаар танилцуулна. Энэ удаад эмэгтэйчүүдийн 48 кг жингийн бөхчүүдтэй танилцая.

Тус тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу!


1. Мөнхбатын Уранцэцэг

Нас: 1990 оны гуравдугаар сарын 14 (28 настай)

Улс: Монгол

Дэлхийн чансаа: 2, 6520 оноо

Амжилт: ДАШТ-ий алт, мөнгө, Азийн наадмын алт, хүрэл, Ази тивийн АШТ-ий хошой алт, хос мөнгө, хүрэлтэй

IJF-ийн цуврал: 11 алт, 10 мөнгө, 12 хүрэл

Мастерс: Алт (2015), хүрэл (2017)


2. Дария Билодид 

Нас: 2000 оны аравдугаар сарын 10 (18 настай)

Улс: Украин

Дэлхийн чансаа: 3, 6485 оноо

Амжилт: Дэлхийн аварга (2018), Европын аварга

IJF-ийн цуврал: 5 алт, 1 хүрэл

Мастерс: Анх удаа

М.Уранцэцэгтэй: Өмнө нь таарч байгаагүй


3.  Паола Парето 

Нас: 1986 оны нэгдүгээр сарын 16 (32 настай)

Улс: Аргентин

Дэлхийн чансаа: 4, 4607 оноо

Амжилт: Олимпийн алт, хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэлтэй

IJF-ийн цуврал: 4 алт, 3 мөнгө, 9 хүрэл

Мастерс: Мөнгө (2015)

М.Уранцэцэгтэй: 1:4 (Тайлбар: Сүүлийн тоо нь манай тамирчин)


4. Ирина Долгова

Нас: 1995 оны есдүгээр сарын 26 (23 настай)

Улс: ОХУ

Дэлхийн чансаа: 5, 4525 оноо

Амжилт: Европын АШТ-ий алт, мөнгө, Европын наадмын хүрэлтэй

IJF-ийн цуврал: 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл

Мастерс: Мөнгө (2017), хүрэл (2015)

М.Уранцэцэгтэй: 1:0


5. Милича Николич 

Нас: 1994 оны арваннэгдүгээр сарын 7 (24 настай)

Улс: Серб

Дэлхийн чансаа:  6, 4046 оноо

Амжилт: Европын АШТ-ий хүрэл

IJF-ийн цуврал: 1 алт, 6 мөнгө, 6 хүрэл

Мастерс: Анх удаа

М.Уранцэцэгтэй: 1:2


6. Ами Кондо

Нас: 1995 оны тавдугаар сарын 9 (23 настай)

Улс: Япон

Дэлхийн чансаа:  7, 4040 оноо

Амжилт: Олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хошой хүрэлтэй, Азийн наадмын мөнгө

IJF-ийн цуврал: 7 алт, 5 хүрэл

Мастерс: Алт (2016)

М.Уранцэцэгтэй: 4:2


7. Ева Черновишки 

Нас: 1986 оны аравдугаар сарын 16 (32 настай)

Улс: Унгар

Дэлхийн чансаа: 8, 3726 оноо

Амжилт: Олимпийн хүрэл, ДАШТ-ий хүрэл, Европын наадмын хүрэл, Европ тивийн хошой аварга, дөрвөн мөнгө, гурав хүрэлтэй

IJF-ийн цуврал: 3 алт, 7 мөнгө, 6 хүрэл

Мастерс: Хүрэл (2011)

М.Уранцэцэгтэй: 0:5


8. Юү Жён Кан 

Нас: 1996 оны наймдугаар сарын 2 (22 настай)

Улс: БНСУ

Дэлхийн чансаа: 10, 3260 оноо

Амжилт: Азийн АШТ-ий хошой хүрэл

IJF-ийн цуврал: 1 алт, 3 мөнгө

Мастерс: Анх удаа

М.Уранцэцэгтэй: 1:5


9. Мелайн Клемен

Нас: 1992 оны тавдугаар сарын 3 (26 настай)

Улс: Франц

Дэлхийн чансаа: 11, 3253 оноо

Амжилт: Залуучуудын ДАШТ-ий хүрэл

IJF-ийн цуврал: 1 мөнгө, 4 хүрэл

Мастерс: VII байр (2017)

М.Уранцэцэгтэй: 0:1


10. Марина Черниак

Нас: 1988 оны гуравдугаар сарын 26 (30 настай)

Улс: Украин

Дэлхийн чансаа: 12, 2990 оноо

Амжилт: Европын АШТ-ий хошой хүрэл

IJF-ийн цуврал: 2 алт, 4 мөнгө, 7 хүрэл

Мастерс: Хүрэл (2016)

М.Уранцэцэгтэй: 1:2


11. Катарина Кошта

Нас: 1996 оны есдүгээр сарын 21

Улс: Португал

Дэлхийн чансаа: 14, 2801 оноотой

Амжилт: Антальягийн Гран Прид алт

IJF-ийн цуврал: 1 алт, хошой мөнгө

Мастерс: Анх удаа

М.Уранцэцэгтэй: 0:2


12. Шира Ришони 

Нас: 1991 оны хоёрдугаар сарын 21 (27 настай)

Улс: Израиль

Дэлхийн чансаа: 15, 2769 оноотой

Амжилт: Ташкентийн Гран Пригийн алт

IJF-ийн цуврал: 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл

Мастерс: V байр (2015), VII байр (2017)

М.Уранцэцэгтэй: 0:4


13. Маруса Стангар

Нас: 1998 оны нэгдүгээр сарын 31 (20 настай)

Улс: Словен

Дэлхийн чансаа: 16, 2628 оноотой

Амжилт: Залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэлтэй

IJF-ийн цуврал: 1 алт, хошой хүрэл

Мастерс: Анх удаа

М.Уранцэцэгтэй: Өмнө нь таарч байгаагүй


14. Ноа Минскер

Нас: 1993 оны зургадугаар сарын 29 (25 настай)

Улс: Израиль

Дэлхийн чансаа: 17, 2430 оноотой

Амжилт: Европын АШТ-ий хүрэлтэй

IJF-ийн цуврал: 1 мөнгө, 3 хүрэл

Мастерс: Анх удаа

М.Уранцэцэгтэй: Өмнө нь таарч байгаагүй


15. Дистра Красники

Нас: 1995 оны арванхоёрдугаар сарын 10 (23 настай)

Улс: Косово

Дэлхийн чансаа: 18, 2340 оноотой

Амжилт: Европын АШТ-ий мөнгө, Залуучуудын дэлхийн аварга (2015)

IJF-ийн цуврал: 5 алт, 4 мөнгө, 8 хүрэл

Мастерс: V байр (2017)

М.Уранцэцэгтэй: 1:1


16. Жулия Фигуэроа 

Нас: 1991 оны дөрөвдүгээр сарын 7 (27 настай)

Улс: Испани

Дэлхийн чансаа: 20, 2018 оноотой

Амжилт: Их Дуулга тэмцээний хоёр түрүүтэй

IJF-ийн цуврал: 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл

Мастерс: Хүрэл (2016)

М.Уранцэцэгтэй: 1:2


17. Ли Яан Ан 

Нас: 1994 оны дөрөвдүгээр сарын 27 (24 настай)

Улс: БНХАУ

Дэлхийн чансаа: 32, 1286 оноотой

IJF-ийн цуврал: 1 алт, 1 хүрэл

Мастерс: Анх удаа

М.Уранцэцэгтэй: Өмнө нь таарч байгаагүй