Осол: Колумбын сагсан бөмбөгийн багийн автобус осолдож, 9 хүн нас барлаа

1438

Орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаригт Колумбын хөвгүүдийн сагсан бөмбөгийн багийн автобус осолдож, үүний улмаас насанд хүрсэн тав, дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай явдал болжээ.

Ослын шалтгааныг судалсан цагдаа нарын үзэж буйгаар автобусын аюулгүй байдал алдагдсан, механик гэмтлийн улмаас осол болсон байж магадгүй гэнэ. Орон нутгийн цагаар ням гаригийн өглөө хурдны зам дээр явж байгаад осол гарсан юм.

Эрүүл мэндийн яамны мэдээлж байгаагаар ослын улмаас автобусны жолоочтой нийлээд есөн хүн газар дээрээ амиа алджээ.

Амиа алдсан хүмүүсийн дотор хамгийн залуу нь гурван настай байв

Түүнчлэн ослын улмаас гэмтсэн 15 хүнийг Буга хотын ойролцоох эмнэлэгт хүргэж өгчээ. Осолд өртсөн иргэдийн заримд нь яаралтай хагалгаа хийсэн аж. “Калима Эл Дариен” сагсан бөмбөгийн өсвөрийн багийнхан улирлын сүүлийн тоглолтод оролцох гэж яваад ийн харамсалтай явдалд өртжээ.

Зарим хүүхдийн эцэг эх нь цуг явсан аж