Чөлөөт бөх: Чансааны оноо олгох систем өөрчлөгдлөө

873

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо техникийн зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаад дэлхийн чансааг олгох шинэчлэгдсэн журам баталлаа.

Дэлхийн чансааг тэргүүлсэн эхний дөрвөн бөх жиндээ олимп болон ДАШТ-д хэсэг толгойлно.

Чансааны оноо олгох цуврал тэмцээнд жин тус бүрд хэдэн бөх барилдахаас шалтгаалж, оноо өгөх юм. Тодруулбал, 10-аас бага бөх барилдсан жинд түрүүлвэл зургаа, 11-20 бөхтэй байсан бол найм, 20-иос дээш бөх барилдсан жинд түрүүлвэл 10 оноо өгнө.

Чансааны оноог олимп, ДАШТ-ий дараа шинэчилж байхаар тогтлоо. Жишээлвэл, 2019 оны дэлхийн чансааг энэ жилийн Унгарын Будапешт хотод болсон ДАШТ-ээр эхлүүлж, ирэх жилийн ДАШТ-ий дараа дахин шинэчлэгдэх юм.

Өмнө нь дэлхийн чансаа олгох цуврал тэмцээн эрэгтэй, эмэгтэйгээрээ тусдаа зохиогддог байсан бол ирэх жилээс хамтад нь хийхээр боллоо. Тодруулбал, Иван Ярьгины нэрэмжит “Алтан Гранпри” (I.24-27),
Дан Коловын нэрэмжит ОУТ (II.28-III.03), Сассаригийн ОУТ (V.24-25), Яшар Догугийн нэрэмжит ОУТ (VII.12-14)-д дэлхийн чансааны оноо олгохоор болов.