Үндэсний бөх: Ерөнхийлөгчийн цомын барилдаанд 140 гаруй бөх бүртгүүлжээ

1254

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан маргааш Буянт-Ухаа спортын ордонд болно.

Тус барилдаанд зодоглох бөхчүүдийг энэ сарын 26-28-ны хооронд цахимаар бүтгэсэн юм. Нийт 140 гаруй бөх барилдах хүсэлтээ ирүүлсэн аж. Тодруулбал, чансаагаар тэргүүлж буй улсын цолтой 41 бөх барилдахаар нэрээ өгчээ. Улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй улсын харцага цолтон 9, улсын начин цолтон 27 бөх бүртгүүлсэн юм. Харцагуудаас Б.Бат-Өлзий, О.Хангай, Н.Золбоо барилдах аж.

Уг барилдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.