Теннис: Энди Мюррэй “Их Дуулга”-д эргэж ирнэ

1146

Их Британийн шилдэг теннисчин Энди Мюррей хэдхэн сарын өмнө их спортоо орхиж буйгаа зарласан. Гэхдээ түүний энэ “их завсарлага” удаан үргэлжилсэнгүй.

Их Дуулгын гурван удаагийн аварга Э.Мюррей ганцаарчилсан төрөлд эргэж ирээд дэлхийн чансааны 503-аас 289 рүү “үсэрсэн” юм. Долоо хоногийн дотор л чансаагаа ийн ахиулсан 32 настай британи теннисчин ирэх оны нэгдүгээр сард болох Австралийн нээлттэй тэмцээнд оролцох нь тодорхой боллоо.

Э.Мюррэй нурууны бэртлийн улмаас өнгөрсөн нэгдүгээр сард болсон Австралийн нээлттэй тэмцээний дараа их спортоо орхих шийдвэр гаргасан. Хэсэг хугацаанд спортоос хөндийрсөн ч удалгүй хос төрөлд оролцох болж, улмаар ганцаарчилсан төрөлд эргэж ирээд цөөнгүй тэмцээнийг ардаа орхилоо.

Э.Мюррэй Австралийн нээлттэй тэмцээнд нийт таван удаа финалдсан ч цом өргөж үзээгүй юм.