Марафон: Брижид Косгей дэлхийн дээд амжилт тогтоолоо

1004

Кенийн эмэгтэй гүйгч Брижид Косгей Чикагогийн марафонд түрүүлэхдээ дэлхийн дээд амжилтыг шинэчлэв.

Энэ жил 24 настай кени гүйгч Б.Косгей Чикагогийн марафонд 2:14:04 хугацаанд замаа дуусгаж, дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоожээ. Өмнө нь эмэгтэйчүүдийн хамгийн оргил үзүүлэлтийг Их Британийн Поула Рэдклифф одоогоос 16 жилийн өмнө буюу 2003 онд Лондоны марафонд 2:15:15 амжилтаар тогтоож байв.

Чикагогийн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Этиопын гүйгч Абабел Ешане тэргүүлэгчээс зургаан минут 47 секунд хоцорсон юм.

Марафон уралдаанд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 42 км туулдаг. Эрэгтэй марафоны тамирчдаас Б.Косгейгийн амжилтыг давсан ердөө 22 гүйгч бий.

Б.Косгей өнгөрсөн жилийн Чикагогийн марафонд түрүүлж, энэ жил Лондоны марафонд өнгөлсөн юм. Тэрбээр Лондонд түрүүлсэн хамгийн залуу гүйгч болжээ.

Кенийн Лауренс Чероно эрэгтэй марафонд түрүүлсэн

Харин эрчүүдийн ангилалд мөн л Кенийн гүйгч Лауренс Чероно түрүүлж, Этиопын Дежене Дебела, Асефа Менгсту нар удаалжээ. Харин өнгөрсөн жилийн аварга, Их Британийн алдарт Мо Фарах ердөө наймдугаар байрт орсон байна.