Жүдо: Эрчүүд эхний өдөр гурван хүрэлтэй

1513

Энэ оны эхний Их Дуулга тэмцээн Францын Парист нээлтээ хийлээНийт 115 улсын эрэгтэй 405эмэгтэй 275 жүдоч энэ удаагийн тэмцээнд хүч сорихоор бүртгүүлжээ.


Эрэгтэй 60 кг:

  1. Риюү Нагаяма (Япон)
  2. Яго Абудалзе (ОХУ)
  3. Елдос Сметов (Казахстан)
  4. Дашдаваагийн Амартүвшин (Монгол)

Дашдаваагийн Амартүвшин Их Дуулгаас 8, нийт 34 дэх медалиа зүүлээ. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Казахстаны Елдос Сметовт дийлдсэн ч испани, турк бөхчүүдийг “гомдоогоод” медалийн тавцанд гарсан юм.

Лхагважамцын Өнөболд эхний тойрогт хийлээд Азербайжаны Ахмед Юсифовыг ялсан ч дараагийн даваанд Казахстаны Гусман Кыргызбаевт ялагдав.


Эрэгтэй 66 кг:

  1. Ан Баул (БНСУ)
  2. Лин Ван Ким (БНСУ)
  3. Георгий Зантарья (Украин)
  4. Ёндонпэрэнлэйгийн Басхүү (Монгол)

Энэ жинд манай улсаас Г.Хэрлэн, Ё.Басхүү нар өрсөлдсөн юм. Г.Хэрлэн эхний даваанд хийлээд Аргентинийн Тал Алмогийг ялсан ч дараагийн тойрогт Азербайжаны Ибрахим Альевт дийлдсэн.

Харин Ё.Басхүү хэсэгтээ дөрөв ялаад хагас шигшээд олимпын мөнгөн медальт БНСУ-ын Ан Баулд хожигдов. Улмаар хүрлийн төлөө Израилийн Бруш Шмайловыг ялсан юм.


Эрэгтэй 73 кг:

  1. Соичи Хашимото (Япон)
  2. Жансай Смагулов (Казахстан)
  3. Химаттило Тулаев (Узбекистан)
  4. Цэнд-Очирын Цогтбаатар (Монгол)

Энэ жинд 76 жүдоч өрсөлдсөн. Манай улсаас Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар зодоглов. Г.Одбаяр энэ тэмцээнд түрүүлсэн С.Хашимотод ялагдсан бол Ц.Цогтбаатар хэсгийн аварга болсон ч Жансай Смагуловт ялагдсан юм. Улмаар хүрлийн төлөө Японы Масаши Эбинүмаг ялснаар Их Дуулгаас медаль хүртлээ.