Чөлөөт бөх: Азийн АШТ-д оролцох бөхчүүдийг зарлав

1116

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн ААШТ хоёрдугаар сарын 18-23-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болно. Эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Энэ удаагийн Азийн аваргад манай улс чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа, сонгомол бөхийн төрөлд нэг тамирчин хүч үзнэ. Энэ жилийн УАШТ-ий алтан медальт найм, мөнгөн медальт ес, хүрэл медальт гурван бөх Энэтхэгийн дэвжээнд зодоглох бөгөөд манай бүрэлдэхүүний тал нь тивийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм. Дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, эмчээр Б.Ганзолбоо, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ю.Батсайхан нар ажиллах аж.
Монголын эрэгтэй бөхчүүд 1989 онд Японы Оараид, бүсгүйчүүд 2000 онд БНСУ-ын нийслэл Сөүлд болсон тивийн аваргад анх оролцсоноос хойш 25 алт, 67 мөнгө, 97 хүрэл, нийт 187 медаль хүртсэн амжилтаараа наймдугаарт бичигддэг юм.

Дашрамд дурдахад, чөлөөт бөхийн Азийн АШТ-ээр олимпын эрх олгохгүй. Ирэх гуравдугаар сарын 27-28-нд урд хөршид болох Азийн эрх олгох тэмцээн, дөрөвдүгээр сарын 30-нд Болгарт дэлхийн эрх олгох тэмцээнд манай тамирчид өрсөлдөх юм.


АЗИЙН АВАРГАД ЗОДОГЛОХ БҮРЭЛДЭХҮҮН:

Эрэгтэй:

  • 57 кг: Батжаргалын Төгс
  • 61 кг: Намсрайн Ганбаяр
  • 65 кг: Баттулгын Нямдорж
  • 70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
  • 74 кг: Занданбудын Сумъяабазар
  • 79 кг: Дамжингийн Батзул
  • 86 кг: Ганбаатарын Ганхуяг
  • 92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл
  • 97 кг: Баасанцогтын Өлзийсайхан
  • 125 кг: Доржхандын Хүдэрбулга

Эмэгтэй:

  • 50 кг: Бямбасүрэнгийн Мөнхнар
  • 53 кг: Ганбаатарын Отгонжаргал
  • 55 кг: Мөнхболдын Дөлгөөн
  • 57 кг: Эрхэмбаярын Даваачимэг
  • 59 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
  • 62 кг: Пүрвээгийн Номин-Эрдэнэ
  • 65 кг: Зоригтын Болортунгалаг
  • 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
  • 72 кг: Энхбаярын Цэвэгмэд
  • 76 кг: Ганбатын Ариунжаргал

Сонгомол бөх:

  • 60 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди