Египетийн урьдчилсан бүрэлдэхүүнд М.Салах багтжээ

978

Египетийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Шавки Гариб “Токио 2020”-д оролцох урьдчилсан бүрэлдэхүүнээ танилцууллаа.

Урьдчилсан бүрэлдэхүүнд багтсан 50 хүний тоонд Английн “Ливерпуль” клубийн тоглогч Мохамед Салах багтсан юм. Гэхдээ Шавки Гарибын ярьснаар М.Салах олимпод оролцох эсэх нь түүний болон “Ливерпуль” клубийн шийдвэрээс хамаарах аж.

Олимпод 23-аас доош насныхан оролцдог ч гурван тоглогч 23+ байж болдог дүрэмтэй.

Ш.Гариб “Би түүнийг урьдчилсан бүрэлдэхүүнд багтаасан ч олимпод оролцох эсэх нь хувь хүний шийдвэрээс шалтгаална. Эцсийн бүрэлдэхүүнийг ирэх зургадугаар сарын 18-нд танилцуулна” гэж ярьжээ.

Хэрвээ М.Салах олимпод оролцохоор шийдвэл Премьер лигийн шинэ улирлын эхний хэдэн тоглолтыг өнжиж магадгүй юм.