Осол: Эмилиано Салагийн осолд нисгэгч буруутай

1501

Аргентинийн хөлбөмбөгчин Эмилиано Салагийн онгоц 2019 оны нэгдүгээр сарын 21-нд Ла-Маншийн хоолойн дээгүүр явж байхдаа сүйрсэн.

Францаас Уэйлс орох замдаа буюу Ла-Маншийн хоолойгоор явж байхдаа аргентин хөлбөмбөгчин Эмилиано Сала, нисгэгч Дэвид Иббоцон нар осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн онд гарч байв.

Уг хэргийг мөрдөж буй ажлын хэсгээс нисгэгч Дэвид Иббоцоныг буруутай байж болохуйц нэгэн баримт дэлгэсэн юм. Тодруулбал, ажлын хэсгээс нисгэгчийг аюултай үед хэрхэн нисэх туршлага бага, шөнийн нислэг хийсэн бэлтгэлгүй нэгэн байсныг баталсан байна.

Хөлбөмбөгчин асан Э.Салагийн цогцосыг 2019 оны хоёрдугаар сарын 6-нд олсон. Харамсалтай нь, нисгэгчийн цогцос олдоогүй юм.