UFC 249: Тони Фергюсоны замналынхаа турш олсон орлого

1100

UFC-гийн тулаанч Тони Фергюсоныг замналынхаа турш хоёр сая ам.долларын урамшуулал авсан гэж мэдээлэв.

Энэ жил 36 настай Тони 2011 оноос хойш UFC-д тулалдаж буй. Анхны тулаанаа Рамсэй Нижемийн эсрэг хийж, эхний үед хүнд цохилтоор ялалт байгуулсан америк эр түүнээс хойш UFC-д 1 удаа ялагдаж, Дана Уайттай хийсэн гэрээгээ хоёр ч удаа сунгасан юм.

Т.Фергюсон 2017 онд Кэвин Литэй тулалдах үеэр замналынхаа хамгийн их мөнгийг олжээ. UFC 216-д болсон энэ тулаанд Тони хагас сая америк долларын эзэн болсон түүхтэй.

Ингээд Тони Фергюсоны UFC-гээс авсан урамшууллыг танилцуулья:

  • TUF 13 Finale (VI сар/4/11) Рамсэй Нижем (ялсан) – 56 мянган ам.доллар (8 мянга шоу, 8 мянга ялалтын бонус, 40 мянга тухайн өдрийн шилдэг нокаут)
  • UFC 135 (IX сар/24/11) Аарон Райли (ялсан) – 30 мянган ам.доллар (15 мянга шоу, 15 мянга ялалтын бонус)
  • TUF 14 Finale (XII сар/3/11) Явес Эдуардс (ялсан) 30 мянган ам.доллар (15 мянга тулааны, 15 мянга нь ялалтын бонус)
  • UFC on FOX (V сар/5/12) Майкл Жонсон (ялагдсан) тулааны 15 мянган ам.доллар
  • UFC 166: (X сар/19/13) Майк Рио (ялсан) 100 мянган ам.доллар (тулааны 20 мянга, ялалтын 20 мянга, урамшуулал 60 мянга)
  • UFC 173: (V сар/24/14) Кацүнори Кикүно (ялсан) 40 мянган ам.доллар (тулааны 20 мянга, ялалтын 20 мянга)
  • UFC 177: (VIII сар/30/14) Дэнни Кастилло (ялсан) 40 мянган ам.доллар
  • UFC 181: (XII сар/6/14) Абель Трухильо (ялсан) 48 мянган ам.доллар
  • UFC 184: (II сар/28/15) Глэйсон Тибау (ялсан) 98 мянган ам.доллар (шилдэг тулааны бонус 50 мянга)
  • UFC Fight Night: (VII сар/15/15) Жош Томпсон (ялсан) 115 мянган ам.доллар (шилдэг тулааны 50 мянга, Reebok брэндийн 5 мянга)
  • TUF 22 Finale: (XII сар/11/15) Эдсон Барбоза (ялсан) 200 мянга (шилдэг тулааны бонус 100 мянга)
  • UFC Fight Night: (VII сар/13/16) Ландо Ваната (ялсан) 164 мянга (шилдэг тулааны 50 мянга, Reebok брэндийн 10 мянга)
  • TUF Latin America 3 Finale: (XI сар/5/16) Рафаэль дос Анос (ялсан) 168 мянга
  • UFC 209: (III сар/4/17) тулаан цуцлагдсан 100 мянга
  • UFC 216: (X сар/7/17) Кэвин Ли (ялсан) 530 мянга
  • UFC 229: Энтони Пэттис (ялсан) 215 мянга
  • UFC 238: Дональд Кэрронь (ялсан) 235 мянга

Нийт орлого: 2 сая 184 мянган ам.доллар