Т.Ариунболдын тулааны тойм бичлэг

1696

Азийн холимог тулааны хамгийн том холбоо болох “One Championship”-т манай тулаанч Төр-Очирын Ариунболд анхны тулаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч нь 42 настай камерун гаралтай хонконг тулаанч Алиан Нгалани байсан юм. Муай тай боксын дэлхийн дөрвөн удаагийн аварга, кикбоксчин энэ эр тус холбооны муугүй тамирчдын нэг. Хүнд жинд тулалддаг ч 11 секундэд өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж, одоогоор тус холбооны түүхэнд хамгийн богино хугацаанд ялалт байгуулсан тамирчин болж байв.

Хашир туршлагатай тулаанчтай манай тамирчин гурван үеийн турш 15 минут “зодолдож”, эцсийн дүнг шүүгчид танилцуулах хүртэл ялагч тодорсонгүй. Гэхдээ мэргэжлийн рингэнд илүү олон удаа тулалдсан Нгалани туршлагаар илүү гэдгээ харуулж, шүүгчийн саналаар ялалт байгууллаа.

Кикбоксчин тул Нгаланитай зайнаас үзэлцэх нь манай тамирчинд ашиггүй хувилбар байлаа. Өрсөлдөгч нь жиү жицүгээр хичээллэж байсан тул барилдааны арга туршлагаар ч дутахааргүй нэгэн байв.