Талбайн теннис

33 мэдээ

koo
Талбайн теннис

36 настай + супер ээж Серена Уильямс

d.byambajargal·

Талбайн теннисний дөрвөн том их дуулгын нэг Английн нээлттэй тэмцээн өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга тодорлоо. Шигшээд Германы Анжелика Кербер, АНУ-ын Серена Уильямс нар тунаж үлдсэн. Өмнө нь дэлхийн чансааг тэргүүлж үзсэн А.Керберийн хувьд 2016 онд Австрали болон АНУ-ын Их Дуулгад түрүүлж байв. Өдгөө 30 настай немц бүсгүй тэр жилээ Английн тэмцээнд […]

koo
Талбайн теннис

Рожер Федерер Японы “Uniqlo” брэндтэй гэрээ байгуулсан ч…

d.byambajargal·

Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг, Английн алдарт “Wimbledon” өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийсэн билээ. Тус тэмцээнд 20 дахь жилээ оролцож буй Швейцарийн маестро Рожер Федерер 9 дэх түрүүгээ авахаар зүтгэж буй. Р.Федерер Японы хувцасны томоохон брэнд “Uniqlo”-той албан ёсоор гэрээ байгуулсныг энэ тэмцээн баталж өгөв. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар жилд 22 сая фунтын хөлс авахаар […]

KOO.MN
Талбайн теннис

Мариа Шарапова дөрөв дараалан хожигдлоо

d.byambajargal·

Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан орос теннисчин Мариа Шарапова олон жил мельдоний бодис хэрэглэж ирсэн нь тогтоогдсон тул их спортоосоо хөөгдсөн. Тэрбээр түр завсарлага аваад эргэн ирсэн ч тоймтой амжилт үзүүлж чадсангүй. Их Дуулгын таван түрүүтэй М.Шарапова Германы Штутгарт хотноо болсон нээлттэй тэмцээний эхний тойрогт Францын Каролин Гарсиад 3:6, 7:6, 6:4-өөр ялагдав. Ийнхүү орос бүсгүй […]

KOO.MN
Талбайн теннис

Венус Уильямсыг “горилла” гэж нэрлэсэн тайлбарлагч халагдав

d.byambajargal·

ESPN телевизийн суваг талбайн теннисний тайлбарлагч Доуг Адлерийг ажлаас нь халжээ. Түүнийг АНУ-ын нэрт теннисчин Венус Уильямсын тоглолтыг тайлбарлаж байхдаа мэргэжлийн алдаа гаргаж, түүнийг “горилла” гэж дуудсан учир ажлаа цаашид үргэлжлүүлэх ёс зүйгүй гэж үзсэн юм. Тодруулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээнийг тайлбарлаж байхдаа Адлер ийм алдаа гаргасан. Гэхдээ хэргийн эзэн өөрөө үүнийг […]

KOO.MN
Талбайн теннис

Рожер Федерер Францын нээлттэй тэмцээнийг өнжинө

d.byambajargal·

Талбайн теннисний эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлж буй Швейцарийн Рожер Федерер хоёр тэмцээн дараалан эхний шатнаас мултарсан. Майамигийн нээлттэй тэмцээнд эхний даваанд Австралийн Танаси Коккинакист ялагдсан юм. Энэ жил 36 настай Р.Федерер дэлхийн чансааг тэргүүлсэн хамгийн ахмад теннисчин болсон билээ. Гэвч ирэх дөрөвдүгээр сарын 2-нд шинэчлэгдэх шинэ чансаагаар Испанийн Рафаэль Надалийг урдаа алдах нь тодорхой болсон […]