Л.Өнөболд, Б.Гончигсүрэн, Б.Эрдэнэт-Од нар анх удаа ДАШТ-д өрсөлдөнө

1606

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ ирэх сарын 6-13-нд Унгарын Будапешт хотод болно. Одоогоор тус тэмцээнд өрсөлдөхөөр таван тивийн 105 орноос 513 (эрэгтэй 317, эмэгтэй 196) жүдоч нэрээ өгчээ.

Манай улсаас оролцох баг бүрэлдэхүүнийг Монголын жүдо бөхийн холбоо албан ёсоор зарлав. Энэ тэмцээнд ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатар, дасгалжуулагчаар П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, Мансоури Касваей Мохаммад, террапист буюу массажист багшаар Масатоши Нишикидо, шүүгчээр Т.Энхцэцэг нар оролцох юм.


Багийн бүрэлдэхүүн:

ЭРЭГТЭЙ:

  • Л.Өнөболд -60 кг*
  • ОУХМ Г.Хэрлэн -66 кг
  • ОУХМ Ё.Басхүү -66 кг
  • ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
  • Саейд Моллаей -81 кг
  • ОУХМ Г.Алтанбагана -90 кг
  • ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
  • ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг*
  • ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг

ЭМЭГТЭЙ:

  • МУГТ М.Уранцэцэг -48 кг
  • ОУХМ Г.Наранцэцэг -48кг
  • ОУХМ Л.Сосорбарам -52 кг
  • ОУХМ Б.Хорлоодой -52 кг
  • МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
  • ОУХМ Б.Ганхайч -63 кг
  • ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
  • ОУХМ Б.Эрдэнэт-Од -78 кг*

Энэ удаагийн ДАШТ-д эрчүүдээс Л.Өнөболд, Б.Гончигсүрэн, эмэгтэйчүүдээс Б.Эрдэнэт-Од нар анх удаа өрсөлдөх юм.

Дэлхийн аваргад оролцох Монголын баг тамирчдаас хамгийн ахмад нь М.Уранцэцэг. Өнгөрсөн гуравдугаар сард 31 нас хүрсэн бол түүний араас Д.Сумъяа (30), Г.Хэрлэн, Сайед Моллайе (хоёул 29) нар бичигдэж байна. Харин хамгийн залуу нь Л.Сосорбарам. Дэлхийн дэвжээнд хоёр дахь удаа зодоглох залуу жүдоч маань энэ жил 20 настай юм.