KOO

KOO.MN

Спортын ертөнц

Нүүр хуудасТааварСагсан бөмбөгХөлбөмбөгХолбоодТамирчидХуваарь
KOO
KOO.MNСпортын ертөнц
Нууцлалын бодлого·Хамтран ажиллах·Холбоо барих

© 2017-2026. Бүх эрх хуулийн дагуу хамгаалагдсан.

#жүдо

9 мэдээ

Саид Моллай “Парис 2024”-т Азербайжаны нэр дээр оролцоно
Жүдо

Саид Моллай “Парис 2024”-т Азербайжаны нэр дээр оролцоно

d.byambajargal·2023 оны аравдугаар сарын 13

Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурал Энэтхэгийн Мумбай хотноо болж буй. Энэ хурлаар гурван тамирчны иргэншлээ солих асуудлыг хэлэлцсэн юм. Олимпын мөнгө, ДАШТ-ий алтан медальт Саид Моллай тэргүүтэй гурван тамирчны иргэншлийг солих асуудлыг хэлэлцэв. Энэ жагсаалтад С.Моллайгийн хамтаар туялзуур сэлэмчин Максин Эстебан Филиппинээс Зааны ясан эрэг рүү, биатлонч Кэмпбэлл Райт Шинэ Зеландаас АНУ-ын тамирчин […]

Палестинийг дэмжсэн олимпын аваргын эрхийг хасав
Жүдо

Палестинийг дэмжсэн олимпын аваргын эрхийг хасав

d.byambajargal·2023 оны аравдугаар сарын 13

ОХУ-ын жүдоч, олимпын аварга Хасан Халмурзаев цахим хуудсаараа дамжуулан Палестинийг дэмжсэн тул эрх хасах болов. Риогийн олимпын аварга, ДАШТ-ий хүрэл медальт, ОХУ-ын жүдоч Хасан Халмурзаев өнгөрсөн долоо хоногт инстаграм хуудсандаа Палестинийг дэмжсэн видео бичлэг оруулсан тул ОХУ-ын жүдо бөхийн холбооноос арга хэмжээ авч, тамирчны эрхийг хассан байна. Оросын жүдо бөхийн холбооноос IJF-д (Олон улсын жүдо […]

Жүдо бөхийн ДАШТ өндөрлөлөө
Жүдо

Жүдо бөхийн ДАШТ өндөрлөлөө

d.byambajargal·2021 оны зургаадугаар сарын 13

Унгарын Будапешт хотод жүдо бөхийн ДАШТ амжилттай болж өнгөрлөө. Таван тивийн 118 орноос 661 жүдоч (эрэгтэй 383, эмэгтэй 278) энэ удаагийн дэлхийн аваргад зодоглосон юм. Манай улсаас нийт 18 жүдоч (эрэгтэй, эмэгтэй тус бүр ес) энэ удаагийн ДАШТ-д хүч үзлээ. Тэднээс эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг дэлхийн дэвжээнээс дөрөв дэх медалиа хүртсэн бол эрэгтэйчүүдийн 66 кг-д […]

М.Уранцэцэг дэлхийгээс дөрвөн медаль хүртсэн анхны монгол жүдоч
Жүдо

М.Уранцэцэг дэлхийгээс дөрвөн медаль хүртсэн анхны монгол жүдоч

d.byambajargal·2021 оны зургаадугаар сарын 7

Унгарын Будапешт хотод өнөөдөр жүдо бөхийн ДАШТ нээлтээ хийлээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, эрчүүдийн 60 кг-д Л.Өнөболд нар барилдлаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-д нийт 42 жүдоч хүч сорьсон юм. Манай улсаас хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, Г.Наранцэцэг нар зодоглов. М.Уранцэцэг “С” хэсгийг тэргүүлсэн. Эхний шатанд хийлээд БНСУ-ын Юүнжү Ог, дараа нь Казахстаны […]

Жүдо бөхийн ДАШТ талаарх бүх мэдээлэл
Жүдо

Жүдо бөхийн ДАШТ талаарх бүх мэдээлэл

d.byambajargal·2021 оны тавдугаар сарын 23

Ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Унгарын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болох билээ. Өмнө нь 2017 онд тус тэмцээнийг хүлээн авсан унгарчууд ийнхүү хоёр дахь удаагаа зохион байгуулна. Одоогоор  тэмцээнд 132 орны 715 жүдоч өрсөлдөхөөр нэрээ өгөөд байна. Унгарыг зорих Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг энд дарж сонирхоно уу! Цар тахлын хүнд нөхцөлд Унгар […]

Л.Өнөболд, Б.Гончигсүрэн, Б.Эрдэнэт-Од нар анх удаа ДАШТ-д өрсөлдөнө
Жүдо

Л.Өнөболд, Б.Гончигсүрэн, Б.Эрдэнэт-Од нар анх удаа ДАШТ-д өрсөлдөнө

d.byambajargal·2021 оны тавдугаар сарын 13

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ ирэх сарын 6-13-нд Унгарын Будапешт хотод болно. Одоогоор тус тэмцээнд өрсөлдөхөөр таван тивийн 105 орноос 513 (эрэгтэй 317, эмэгтэй 196) жүдоч нэрээ өгчээ. Манай улсаас оролцох баг бүрэлдэхүүнийг Монголын жүдо бөхийн холбоо албан ёсоор зарлав. Энэ тэмцээнд ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатар, дасгалжуулагчаар П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, Мансоури Касваей Мохаммад, террапист буюу массажист […]

Ираны жүдо бөхийн холбооны эрхийг дөрвөн жилээр хаслаа
Жүдо

Ираны жүдо бөхийн холбооны эрхийг дөрвөн жилээр хаслаа

d.byambajargal·2021 оны дөрөвдүгээр сарын 30

Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) Ираны жүдо бөхийн холбооны эрхийг дөрвөн жилээр хасч буйг зарлав. Ираны жүдоч Сайед Моллайег 2019 оны ДАШТ-ий үеэр Израилийн жүдоч Саги Мүкитай барилдвал түүнийг төдийгүй гэр бүлийг нь аюулд оруулна гэж Ираны Засгийн газраас сүрдүүлсэн юм. Уг нь тэд шигшээд таарах боломжтой байсан ч С.Моллайе Бельгийн Матьяас Кассед бууж […]

Дарья Билодид “Ээжийн минь шүүмжлэл намайг хүчирхэг болгодог”
Жүдо

Дарья Билодид “Ээжийн минь шүүмжлэл намайг хүчирхэг болгодог”

d.byambajargal·2020 оны арван хоёрдугаар сарын 3

Дэлхийн хоёр удаагийн аварга, эмэгтэйчүүдийн спортын шинэ нүүр царай болж буй өдгөө 20 настай Украин жүдоч Дарья Билодидын Олимпын сувагт өгсөн ярилцлагаас хүргэж байна. Жүдо Дарья Билодидын цусанд бий. Бүсгүйн эцэг эх нь хоёулаа жүдоч байсан бөгөөд аав Геннадий нь 73 кг-ийн жингийн хоёр удаагийн Европын аварга юм. (2001, 2003) Спортын гэр бүлд өссөн Дарья […]

Японы жүдогийн холбоо бүрэлдэхүүнээ зарлав
Жүдо

Японы жүдогийн холбоо бүрэлдэхүүнээ зарлав

d.byambajargal·2020 оны хоёрдугаар сарын 27

Японы жүдо бөхийн холбоо өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Токио 2020”-д өрсөлдөх бүрэлдэхүүнээ зарлав. Одоогоор 14 жингээс 13 нь тодорсон юм. Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д Жоширо Марүяама, Хифүми Абэ нарын хэн нь явахыг ирэх дөрөвдүгээр сард болох Бүх Японы АШТ-ээр шийдвэрлэхээр түр хойшлуулжээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн чансааг тэргүүлж буй Рюү Нагаяама (ДАШТ-ий хошой хүрэл), […]

Зар сурталчилгаа300×250

Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Улаанбаатар1469
2Азарга1254
3Дэрэн1060
4Хангарьд1061
5Хантерс850

Үндэсний Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Гарьд1108
2Металл174
3Харцага094
4Найтс060

Айчи–Нагоя 2026

Медалийн хүснэгт

Бүгд →
#УлсАМХНийт
1Хятад803020130
2Япон*20343791
3БНСУ10122850
33Монгол0011

* Зохион байгуулагч улс. Эх сурвалж: Aichi–Nagoya 2026 албан ёсны үр дүн.